
Казакстан газрын ховор элемент (ГХЭ)-ийг ирээдүйн технологийн дэвшилд чухал ач холбогдолтой “шинэ газрын тос” хэмээн тодорхойлж, өдгөө тогтоогдсон 15 ГХЭ-ийн ордуудынхаа нөөцийг батлах, олборлолтоо нэмэгдүүлэхээр эрчтэй ажиллаж байна.
🗺️ Тархац: Өмнөд, хойд хэсэгт
Тус улсад одоогийн байдлаар ГХЭ-ийн 15 орд бүртгэгдсэн буюу Туркистан, Костанай, Мангыстау гэсэн 3 бүс нутагт ГХЭ өргөн тархацтай нь тогтоогджээ.
💭 Тэд юу хийв?
Казахстан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хуулиа өөрчилснөөр гаднын компаниудыг хайгуул хийх, газар ашиглахад хялбар болгосон. Өдгөө Европын холбоо, Их Британи, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орнуудтай хөтлөлцөөд гүйж буй. ГХЭ-ээр тогтохгүй Германы HMS Bergbau компанитай Ахметкино талбайд литийн хайгуул хийж байгаа бөгөөд нөөц нь батлагдсан тохиолдолд $500 саяын хөрөнгө оруулалт татах ам авчхаад байна.
Эцэст нь… Тэд хайгуулаа эрчимжүүлж байхад бид ГХЭ-ийн хайгуул нь эхэлсэн ганц төслөө хүчээр зогсоох гэж эсэргүүцэж, тэмцэлдээд л. Зөв, бурууг нь цаг хугацаа л дэнсэлдэг байх даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.