• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 3, 2023
Тайлан

Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 40.3% өслөө

yld
С.Ангирмаа
8 сарын 3, 2023
8 сарын 3, 2023

Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 40.3% өслөө. Тодруулбал, Оюу толгойн эхний хагас жилийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 40.3% өсөж 85.4 мянган тн-д хүрчээ.

Хагас жилийн онцлог

Энэ хагас жилийн тайлан Rio Tinto (RIO) Оюу толгойн 66%-ийг өөрийн болгож, гүний уурхай нээлтээ хийсний дараа гарснаараа онцлог. Тэгвэл тайлангийн гүн рүү шумбая,

  •  Тэслэлт: Тэд 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тн-д хүргэх зорилтынхоо хүрээнд 54 дэх хүдэр буулгуурыг тэсэлж, гүний уурхайн олборлолтоо тэлсэн байна.
  • Гүний хүдэр х2.2: Улмаар ил уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ бага зэрэг буюу 0.7% буурч эсрэгээрээ гүний уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдэж 1.6 сая тн болжээ.
  •  Хамтын ажиллагаа: Оюу толгой II улирлын байдлаар 390 үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтарч ажилласан нь жилийн өмнөхөөс 20.4% буурсан дүн аж. Ингэснээр тэд өмнө нь нийт худалдан авалтын 75%-ийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулдаг байсан нь бага зэрэг буурч 68% болов.

Борлуулалт & Татвар

Түүнчлэн Оюу толгойн борлуулсан баяжмалын хэмжээ 30% өсжээ. Үүнд зэсийн баяжмалын борлуулалт 29.8% өсөн 85.6 мянган тн, мөнгөнийх 23.9% нэмэгдэж 499 мянган унц болсон нь нөлөөлөв. Түүнчлэн,

  • Татвар : Оюу толгойн төлсөн татвар, төлбөр, хураамж II улирлын эцсийн байдлаар жилийн өмнөхөөс 2.1 дахин нэмэгдсэнээр ₮676.7 тэрбумд хүрсэн аж. Улмаар 2010 оноос хойш нийт ₮9.5 их наяд татвар төлөөд буй.

Оюу толгойн ирээдүй

Үргэлжлүүлбэл, 7-р сард болсон МЭЗЧ-нд Rio Tinto-н ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохдоо Оюу толгойн ирээдүйг гэгээлгээр харж байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Оюу толгойн зэсийн гарц нэмэгдэх болон 2035 он гэхэд дэлхий даяарх зэсийн эрэлт жилд 50 сая тн болж 2 дахин өсөх төлөвтэй байгаа нь Оюу толгойн ирээдүйг гэрэлтүүлж байна.

Цаашид, Оюу толгойн төлөх татварын хэмжээ нэмэгдэхээс гадна Rio Tinto-н нөлөөгөөр гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Энэ нь бидэнд ЭЗ-аа тэлэх, экспортоо төрөлжүүлэх том боломж олгох билээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.