
Америкийн Z үеийнхний өр сүүлийн хагас жилд 7.9% өсөж бусад үеийнхнийхээс ойролцоогоор 2 дахин хурдацтай өсөөдөхлөө.
🔎 Юу болов?
2025 оны IV улиралд Z үеийнхний дундаж өр $25,062 байсан бол 2026 оны II улиралд $27,048 болж нэмэгдээд буй. Тус хугацаанд миллениал үеийнхний өр 3.7%, X үеийнхнийх 1.2% өссөн бол Baby Boomers болон түүнээс өмнөх үеийнхний өр бага зэрэг буурчээ. Өрийн хэмжээгээр нь харвал Z үеийнхний нийт өр хамгийн бага буюу миллениал үеийнхний дундаж өр $67,339, X үеийнхнийх $71,539 байгаа аж.
🍰 Өрийн бүтэц
Дундаж Z үеийнхний томоохон зээлүүд машины зээл, оюутны зээл, кредит картын өр. Тухайлбал, автомашины зээлтэй нь дунджаар $22,522, оюутны зээлтэй нь $21,914, кредит картын өртэй нь $3,975-ын үлдэгдэлтэй байгаа юм. Харин зээлтэй Z үеийнхний 10% хүрэхгүй нь ипотекийн зээлтэй. Тэр нь дунджаар $263,029.
🆘 Тусламж хүсэгчид нэмэгдэв
Өрийн дарамт нэмэгдэж буйтай холбоотойгоор Z үеийнхний 70% нь сүүлийн 1 жилд зардлаа танах алхам хийсэн бол эргэн төлөлтөө хойшлуулж, сараас сар руу шилжүүлэх хандлага ажиглагдаж буй. Картын өрөө төлөхгүй залуусын тоо 2023 оноос хойш 20% өссөн бол бусад үеийнхэнд буурах хандлагатай байгаа.
Эцэст нь… Хаа сайгүй л эдийн засгийн хямралаас үүдэж шинээр хөдөлмөрийн зах зээлд хөл тавьсан эсвэл бие даан амьдарч буй залуус өрийн дарамтад орох, зээлгүй гэхэд өнөө маргаашаа аргацаах тойрогт орчихлоо. Гэлээ гээд санхүүгийн сахилга бат, төлөвлөлтгүй бол бүр л гүн ангал руу унах нь тодорхой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.