
Монголын Хөрөнгө Оруулалтын Форум Их Британийн Лондон хотноо 2 дахь жилдээ 2026 оны 9 сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.
Энэхүү форумыг судалгаа, зөвлөх үйлчилгээний CMM компани 2024 оноос хойш дэлхийн санхүүгийн төв хотууд болох Нью-Йорк, Сингапур, Лондон, Шанхай хотуудад санаачлан амжилттай зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд “Equities, IPO, impact investing, AI & fintech” сэдвийн хүрээнд Монголын тэргүүлэх компаниуд, бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд болон олон улсын хөрөнгө оруулагчид нэг дор цугларах юм. Тухайлбал, Franklin Templeton, JP Morgan, Morgan Stanley, StoneX, London Stock Exchange, EBRD, Standard Chartered Bank, BNY, UBS, Pictet, Symbiotics UK, Adamant, Cavendish, ICBC, STJ Advisors, Philip capital зэрэг олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд аль хэдийн бүртгүүлээд байна.
Энэ жилийн форум нь Монгол Улсын төрийн өмчит компаниудын реформ болон Монголын тэргүүлэх арилжааны банкнууд Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарахаар бэлтгэл ажлаа хангаж буй чухал үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг болох Franklin Templeton-той хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, олон улсын хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэх замаар Монгол Улсын Үндэсний хөрөнгө оруулалтын санд багцлан, цаашид дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг нь олон нийтэд санал болгох боломжийг бүрдүүлэхээр зорьж буй.
Үүний зэрэгцээ системийн нөлөө бүхий 5 банк банкны салбарын эрх зүйн зохицуулалтын хүрээнд хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, тэр дундаа давхар бүртгэл хийх бэлтгэл ажлыг хангаж байна.

📞 Холбоо барих: [email protected]
✍️ Форумд бүртгүүлэх холбоос: https://mif.capitalmarkets.mn/london-2026
“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:
CMM нь Монголдоо Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2024 оноос хойш Нью-Йорк, Лондон, Сингапур, Шанхай хотуудад Монголын Хөрөнгө Оруулалтын форумыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Өдгөө олон улсын 250 гаруй хөрөнгө оруулалтын сан, 50 гаруй банкуудтай холбоо тогтоон Монголын зах зээлийн тухай олон төрлийн судалгаа, шинжилгээг тогтмол хүргэдэг. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудыг Монголд нэвтрэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын компаниудыг гаднаас хөрөнгө татахад дэмжин ажилладаг.
👥 Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох: [email protected]
Эх сурвалж: CMM
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.