• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 29, 2023
Олон улс

Энэ сард 10 гаруй дээд хэмжээний айлчлал боллоо

yld
М.Хулан
6 сарын 29, 2023
6 сарын 29, 2023

Ар араасаа үргэлжилж буй дээд хэмжээний айлчлалуудаас гадна ойрын өдрүүдэд манай ГХЯ гаднын төлөөлөгчдийн хөлд дарагдах шиг болж байна. Гадаад харилцаа эрчимжиж буй энэ мөчид хаана, юу болж өнгөрсөн болон болох гэж буйг багцлан хүргэе.

Болж өнгөрсөн

  • 6 сарын 15-16 Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ 8 дахь удаагаа болж НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирэв.
  • 6 сарын 18-22 УИХ-ын дарга Орост айлчлал хийж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулахаар болсон билээ.
  • 6 сарын 26 Монгол болон Өмнөд Солонгосын ЗГ хоорондын хамтарсан хуралдаан 8 дахь удаагаа болжээ. Үр дүнд нь газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг байгуулахаар тохиролцов.
  • 6 сарын 27 Америк, Монгол, Өмнөд Солонгосын 3 талт анхдугаар уулзалт Улаанбаатар хотноо болж чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон аж.

Болж байгаа

  • 6 сарын 25-29 НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Монголд айлчилж буй.
  • 6 сарын 25-29 Америкийн ТНБД-ын орлогч Монголд айлчилж байна.
  • 6 сарын 26-наас 7 сарын 1 Ерөнхий сайд Хятадын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов.
  • 6 сарын 26-29 ДЭДЧУ Улаанбаатар хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганд Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал, НҮБ-ийн орлогч ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон хүндэт зочид оролцож буй.

Удахгүй болох

  • 6 сарын 28-наас 7 сарын 1 Индонезийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна.
  • 6 сарын 29-30-нд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно. Тус арга хэмжээнд 19 улсын төлөөлөгч оролцох аж.

Эцэст нь… Түүнчлэн дээрх хугацаанд Нидерланд, Гүрж, Эстони, Катар зэрэг улсын төлөөлөгчид ч Монголд хүрэлцэн ирсэн билээ. Энэ айлчлалууд 1 сарын дотор болсон гэхээр гадаад харилцаа ч буцалж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.