• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 29, 2022
Судалгаа

Нийслэлийн төсвийн зардал 2013 оныхоос 2.2 дахин өсөхөөр тусгагдсан

yld
С.Ангирмаа
11 сарын 29, 2022
11 сарын 29, 2022

₮2.4 их наядын өртэй болоод буй нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Тэгвэл хэр хэмжээний төсөв батлагдах вэ?

Эерэг жилүүд

Нийслэлийн төсвийн тэнцэл 2008-2013 онд ашигтай гарчээ. Тодруулбал,

  • Тэртээ 14 жилийн өмнө: 2008 онд нийслэлийн төсөвт ₮65.6 тэрбумын орлого орж, ₮62.8 тэрбумын зардал гаргаснаар төсвийн тэнцэл ₮2.8 тэрбумын ашигтай гарсан аж. 
  • Онцгой жил: Үргэлжлүүлээд 2012 он бол гоц он байв. Тус оны нийслэлийн төсвийн орлого 2008 оныхоос 7 дахин ихэссэн юм. Учир нь 2012 онд тусламжийн ₮109 тэрбумын орлого орж иржээ. Улмаар төсвийн тэнцлийн ашиг хамгийн өндөр буюу ₮118.6 тэрбумд хүрэв. 

Алдагдал

Харин 2014 оноос хойш нийслэлийн төсвийн зардал нэмэгдсэнээр төсвийн тэнцэл алдагдал хүлээж эхэлсэн байна. 

  • 16.9% пуужиндав: 2014 оны нийслэлийн төсвийн зардал өмнөх жилийнхээс 16.9% нэмэгдсэн бөгөөд үүний 66.3%-ийг урсгал зардал, үлдсэн хэсгийг хөрөнгийн зардал бүрдүүлсэн байна. Улмаар тус оны нийслэлийн төсвийн алдагдал ₮2.3 тэрбум болов. 
  • Дараалсан олон жил: Цаашлаад 2016 оны нийслэлийн төсвийн алдагдал хамгийн өндөр буюу ₮88.7 тэрбумд хүрсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн нийслэлийн төсвийн зардал л гэхэд 10 жилийн өмнөхөөсөө 6 дахин ихэссэнээр  ₮15 тэрбумын алдагдал үүрсэн.

Тэгвэл энэ жил

Энэ жилийн нийслэлийн төсвийн орлого 2013 оныхоос 2.4 дахин, зардал нь 2.2 дахин өсөхөөр тусгагдсан. Мэдээжийн хэрэг орлогын 88.9%-ийг татварыг орлого, үлдсэн ₮193.4 тэрбумыг татварын бус орлого бүрдүүлнэ. Гэхдээ үүндээ хүрэх үгүй нь эргэлзээтэй. 

Алдсаар л байх уу? Ирэх оны нийслэлийн төсвийн тэнцэл ашигтай гарах тооцоотой. Гэвч 2020 онд ₮342 тэрбумын ашигтай төсөв батлаад ₮2.4 тэрбумын алдагдал хүлээсэн. Ер нь бол нийслэлийн төсвийн тэнцэл сүүлийн 8 жил алдагдалтай гарсан. Оновчтой хуваарилалт, ашигтай зарцуулалт хэзээ бий болох юм бол доо.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.