
Казакстан өнгөрсөн жилээс алхам алхмаар газрын ховор болон чухал ашигт малтмал экспортлогчоос боловсруулагч болох стратеги хэрэгжүүлж буй. Энэ удаад улам эрчимжүүлж, Астана хотод ОУ-д магадлан итгэмжлэгдсэн чухал ашигт малтмалын үндэсний лаборатори байгуулахаа зарлалаа.
😯🗝️ Томрох нь тодорхой
Тус лабораторийг байгуулснаар Казакстан 2.6 сая гаруй тн-ы нөөц бүхий газрын ховор болон чухал ашигт малтмалын баазаа хөгжүүлж, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, томоохон ханган нийлүүлэгч болох эхний алхмаа хийж буй. Одоогоор тэд чухал ашигт малтмалаа түүхийгээр нь экспортолж байгаа төдийгүй хянаж, шинжлэх дотоодын лабораторигүй тул компаниуд өөрсдийн сонгосон лабораториор шинжлүүлдэг аж. Өөрөөр бол дотор нь ямар үнэ цэнтэй баялаг гаргаж буйгаа төр нь хянах боломжгүй.
🚀 Хөгжлийн хурд
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2025 оны 9-р сард ирэх 3 жилд газрын ховор элементийн технологитой дор хаяж 3 үйлдвэр байгуулах үүргийг ЗГ-таа өгч, энэ оны 8-р сард Аюулгүй байдлын зөвлөлөөр хайгуул, боловсруулалт, лаборатори, мэргэжилтэн бэлтгэлийг эрчимжүүлэхээр болоод буй.
Харамсалтай нь 3.1 сая тн газрын ховор элементийн нөөцтэй Монгол энэ чиглэлд зохицуулалтын бодлого ч үгүй, ганц хөдөлж байсан Халзан бүрэгтэй төслийг зогсооно, хөөнө гэдэг дээрээ л байна. Хөгжлийн түвшний ялгаа гэж…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.