• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 24, 2023
Хэвлэлийн мэдээ

Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа олгохоор боллоо

Мөн нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүд нэвтрүүлэх хэтийн зорилгоо албан ёсоор танилцуулав.

lemonpress
Lemon Press
12 сарын 24, 2023
12 сарын 24, 2023

Шунхлай Группийн 30 жил энэ онд тохиож буй бөгөөд тус Групп өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр  олгох шийдвэр гаргаснаа зарлалаа. Тус групп ийнхүү зах зээлийн үнэлгээгээр ₮3.4 тэрбумыг ажилтнууддаа зориулж байна. 

Монголын хувийн хэвшлийн анхдагчийн нэг Шунхлай Групп нь нийт ажилтнууддаа Монголын ууган үйлдвэрүүдийн нэг АПУ ХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Хөрөнгийн зах зээлийн түүхэнд төдийгүй манай улсын түүхэнд болж байгаагүй онцлох үйл явдал гэдгийг шинжээчид хэлж байна. Ажилтан бүртээ хувьцаа эзэмшүүлснээр хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхээс гадна нээлттэй ил тод байдлыг бий болгож, оролцоо, манлайллын соёлыг бүрдүүлж, бизнесийн орчинд нэг шинэ хандлагыг авчрах юм.

Энэ ч утгаараа Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан: “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний бүтээсэн хамгийн гол үнэ цэн, баялаг бол манай группийн ажилтнууд юм. Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүйг эзний нүдээр харах, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана” хэмээн онцолсон байна. 

Үүнтэй зэрэгцэн нийгмийн олон асуудалд шинэ шийдэл шаардаж байгаа энэ цаг мөчид Шунхлай Групп “Шинэ хил хязгаар руу манлайлцгаая” уриан дор улсын эх орны тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, хөгжлийн хурдасгуур болох хэтийн зорилгоо зарласан байна. Энэхүү шийдвэр нь эрчим хүчний салбарт бусад улс орноос хараат байдаг манай улсын хувьд цаг үеээ онож, зоригтой манлайллаар хүч нэмсэн мэдээ байлаа. 

Гучин жилийн босго давж буй Шунхлай Групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Олон салбарт, өргөн хүрээг хамарсан энэ группт нийт 7,500 ажилтан ажиллаж байгаа бөгөөд жилдээ ₮2.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт ₮630 тэрбумын татвар хураамж төлж байгаа аж. 

Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-ийг нийт хувийн хэвшил үйлдвэрлэдэг. Эх орныхоо эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч нь болж байдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд улам дэвжин хөгжих болтугай.  Энэ мэтээр зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим, нийгэм цаг үеийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг зоригтой шийдэхийн төлөө алхам хийдэг компаниуд олон байгаасай.   

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.