Amazon (AMZN)-н CEO Энди Жасси дунд шатны менежерүүдээ халаад эхэллээ. Энэ шийдвэрийг сонссон Amazon-н Z үеийн ажилчид баярлаж байгаа гэж жигтэйхэн.
🤨 Юу болов?
$AMZN-н хүний нөөцийн ирээдүйн бодлого аль ч шатанд ажиллаж байгаа ажилтнууд өөрсдөө ажлаа хянадаг, өөрийнхөө удирдлагаар ажиллахад чиглэж байгаа. Ер нь компани ирээдүйд чанартай, час хийсэн цөөн удирдлагуудтай л байх гэнэ. Өөрөөр бол компанийн дотор илүү дутуу шатлал байхгүй удирдлага, ажилтнууд л гэж хуваагдах бололтой.
🗣️ Шатлал = Хүнд суртал
2023 онд технологийн титанууд ар араасаа өргөн хүрээтэй цомхотгол хийж байсан даа. Тухайн үед Meta (META) болон Google (GOOG) дунд шатны менежерүүдээ халахыг нь халж, энгийн ажилтан болгохыг нь болгож байсан. Уг бодлогыг технологийн салбараас гадна эм үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын компаниуд хэрэгжүүлж байгаа.
🤔 Хардлага
Өнгөрсөн сард Meta бүтээмж сул ажилчдаа цомхотгож, удирдлагуудынхаа цалин, урамшууллыг 200% нэмсэн бол одоо Amazon дунд шатны менежерүүдээ халаад эхэллээ. Технологийн акулууд эдгээр шийдвэрээ олон нийтэд үндэслэлтэй тайлбарлаж байгаатай холбоотойгоор бараг л хөдөлмөрийн зах зээлд шинэ трэнд тогтоож байна. Нөгөө талдаа компаниуд цомхотгол хийхдээ улам л овжин болоод байна уу үгүй юу? Юутай ч өнөө цагт та бүтээмжгүй, хариуцлагагүй бол хаалга тэнд байгаа шүү л гэх болж дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.