• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

ТОП компаниудын ТУЗ-ийн төсөв ба гүйцэтгэлийг өнгийв

yld
Б.Эсүхэй
5 сарын 29, 2025
5 сарын 29, 2025

Хувьцаа эзэмшигчдийг төлөөлдөг ТУЗ жилд хэдий хэмжээний зардалтай ажилладаг вэ? ТОП-20 дундаас ТУЗ-ийн төсөв зардлаа нээлттэй хуваалцсан 16 компанийн нэг компанид ногдох ТУЗ-ийн төсөв 2024 онд ₮1.2 тэрбум байсан бол энэ онд 17.3% нэмэгдэж, ₮1.4 тэрбумд хүрчээ.

🗺️ Төсөв 2025

Топ компаниудын 2025 оны ТУЗ-ийн төсөв мөн үеэс дунджаар 19.7% өсөж нийт төсөв ₮23.1 тэрбумд хүрэв. Өмнөх онд компаниудын ТУЗ-ийн төсвийн гүйцэтгэл 89.2%-тай биелсэн бөгөөд хэрэв энэ жил өмнөх жилийнхтэй адил гүйцэтгэлтэй байвал зардал ₮20.6 тэрбум болох аж. Мөн эдгээр 16 компанийн ТУЗ нийт 154 гишүүдтэй ба нэг ТУЗ-ийн гишүүнд ногдох зардал 2024 оноос 24.4% нэмэгдэж ₮150.2 саяд хүрээд байна. 

🏠 Өсөж, буурсан айлууд

Хамгийн өндөр хувиар ТУЗ-ийн зардал өссөн нь Мандал Даатгал (MNDL) бөгөөд энэ жилийн ТУЗ-ийн зардал нь мөн үеэс 211% өсөж ₮560 сая болжээ. Харин зардлын дүнгээр харвал Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны ТУЗ-ийн зардал өмнөх оноос ₮1 тэрбумаар нэмэгдэж ₮6 тэрбумд хүрэх аж. Нөгөө талаар энэ онд ТУЗ-ийн төсвөө танаж, хэмнэлтийн горимд шилжсэн компаниудын тухайд Инвескор ББСБ (INV) 21% бууруулж ₮161.6 саяд, Ард кредит ББСБ (ADB) 15% багасгаж ₮193.2 сая байхаар тус тус төлөвлөв. $INV-н хувьд томилолтын зардлаа хассан байна.

🔎  Үлгэр жишээ

Нэг үеэ бодвол компаниуд ТУЗ-ийн төсвөө нээлттэй хуваалцах болсон нь сайн хэрэг. 2024 оны СЗХ-ны засаглалын кодексийн үнэлгээний тайлангаас харахад ₮100 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудын засаглалын кодексийн үнэлгээ 93.9% ба ТУЗ-ийн төсвөө хуваалцсан 16 компанийн засаглал дунджаар 95.3%-тай үнэлэгдсэн аж. Гэвч одоо ч зарим том компаниуд ТУЗ-ийн жилийн ажлын гүйцэтгэлээ үнэлэхгүй байгаа үзэгдэл ажиглагдаж байна. 

Эцэст нь… Компанийн томоохон шийдвэрт ТУЗ-ийн үүрэг оролцоо ус агаар мэт чухал. Ажил хийж байвал түүндээ тохирсон цалин, хөлс авах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ дорвитой ажил хийлгүй, бусадтай адил цалин аваад байвал хөрөнгө оруулагчдын итгэл алдрах эрсдэл бий…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.