
Хятад энэ онд газрын ховор элемент (ГХЭ)-тэй холбоотой 4 удаагийн албан мэдэгдэл гаргаад буй. Нөгөө талд ирээдүйн металл гэгдэх ГХЭ-ийн нийлүүлэлтийн 60%-70%-ийг хянаж буй тус улсын хамаарлыг багасгахаар бусад улс ч хөдөлж эхлэв.
⛏️ Олборлодог 14
Өдгөө 14 улс ГХЭ олборлож байгаа ч Монголоос эхлээд ГХЭ-ийн нөөц тогтоогдсон, бүтээн байгуулалтын шат руу зүтгэж буй улсууд олшрох болсон. 2023 онд дэлхий даяар хайгуул нь урагштай 146 төсөл байсан. Тэд эхнээсээ бүтээн байгуулалтын шат руугаа орох дөхсөнөө мэдэгдээд буй. Тухайлбал, Америкийн $120 саяын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй Гринландын “Tanbreez” төсөл ирэх IV улирал гэхэд ТЭЗҮ-гээ бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
🔁 Дахин боловсруулсан ГХЭ
Ирээдүйд дахин боловсруулалтын аргаар ГХЭ гаргах технологи газар авах төлөвтэй байгаа. Өнгөрсөн 8-р сард General Motors (GM) хаягдал соронзоос ГХЭ үйлдвэрлэж буй Noveon Magnetics-тай гэрээ байгуулж, ГХЭ авахаар тохиролцсон билээ. Ер нь л EV үйлдвэрлэгчид Хятадыг царайчлахын оронд дотоодоо боловсруулсан ГХЭ-ээр шийдэх сонирхол ихсэж буй. Гэтэл бид байгаа нөөцөө эргэлтэд оруулах гэж дуншсаар…
Эцэст нь… Барууны орнуудын ЗГ болон компаниуд ГХЭ салбарт хөрөнгийг ус шиг л цутгаж байна. Шинэ үйлдвэр, шинэ технологи гэхчлэн тус салбарын хөгжил нэгхэн жилийн дотор нүдэн дээр пуужиндав. Улс төрийн талаас ч Доналд Трамп 2027 он гэхэд “mine-to-magnet” буюу Америкт ГХЭ-ийн дотоодын сүлжээ байгуулах зорилттойгоор Украиныг шахаж стратегийн гэрээ байгуулаад авсан. Хятадын хамаарлыг багасгахаар хаа сайгүй л улс орнуудын хамтрал, хөрөнгө оруулалт урсаж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.