• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 2, 2024
Улс төр

Монгол мөрөөдөл: 20 минутын хот 

yld
Б.Батчимэг
8 сарын 2, 2024
8 сарын 2, 2024

”20 минутын хот” концепц гэнэ үү? Ямар бодлогоор, хэдий хугацаанд хэрэгжүүлэх ажил юм бэ дээ, сонирхъё.  

🏙️ Бараг бүгдийг нь хот болгоно 

Өнгөрсөн 5-р сард ЗГ-аас “20 минутын хот” концепцийг УИХ-д танилцуулсан. Энэхүү концепцоор бол төвлөрлийг сааруулснаар иргэд тухайн оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутын дотор авдаг стандарттай болох аж. Үүний хүрээнд, 

  • Улсын зэрэглэлтэй 6 хот + нийслэлийн 14 хот: Нийслэл хотоос гадна Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх бол нийслэл хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот зэрэг 14 хот болгон хувааж бие даан хөгжүүлэх юм.
  • 42 нэгж: Улмаар нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд төсвийг шууд захиран зарцуулах эрх мэдэлтэй болно.
  • Нүүдэл: Нэмээд төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Бага тойрууд төвлөрсөн ЗГ-ын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна. 
  • Аймгуудаа ч мартахгүй: Харин аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчилж, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.  

🤔 Жаахан бодъё… 

Уг концепцийн дагуу бол жишээлбэл, Яармагт амьдардаг иргэн тухайн газраа төрийн үйлчилгээг авах боломжтой болох нь. Гэвч бодит байдал дээр Яармагийн оршин суугч хотын төв дэх ажилдаа ирэх гэж л түгжрэлд цагаа барж байгаа. Харин нийтийн тээврийг хөгжүүлбэл хотын хаанаас ч төв рүүгээ 15 минут явах боломжтой гэж үздэг. 

  • Бодит байдал: Одоогоор нийслэлд ДНБ-ий 63% үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84%, ААН-үүдийн 70%, их, дээд сургуулийн 90%, бүртгэлтэй авто машины 84% нь төвлөрдөг. Түүнчлэн Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86 га талбайд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрч байгаа аж.

💵 Санхүүжилт нь хэд юм бэ? 

Тиймээс уг төвлөрсөн эрх мэдлийг сааруулах ажлын хүрээнд ЗГ-ын байгууллагуудыг Бага тойруугаас Хөшигийн хөндий рүү нүүлгэж энэ хооронд дүүжин гүүр, туннелээр холбоод 20 минутын дотор ирж очдог болгох юм. Гэтэл гүүрэн тулгуурт нийтийн тээврийн дэд бүтцэд ихээхэн хөрөнгө ордог гэж байгаа. Ямартай ч тус концепцийн хүрээнд хийгдэх ажлуудад шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэхээр болжээ. 

Эцэст нь… Яармагаас хотын төв рүүгээ түгжрэхгүй 20 минут явах л бараг өнөөгийн “Монгол мөрөөдөл” болчихсон доо. Ямартай ч ЗГ-ын төлөвлөсөн ажлууд хэр үр дүнтэй хэрэгжихийг харах л үлдэж байна. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.