• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 31, 2024
Travel With

🏥 Натур Мед Уламжлалт Сэргээн засах төвөөр аялсан түүх 

yld
Б.Батчимэг
5 сарын 31, 2024
5 сарын 31, 2024

Бид компаниудын үйл ажиллагааг уншигчдадаа танилцуулах зорилготой “Travel with” контентынхоо ээлжит дугаараар Натур Мед Уламжлалт Сэргээн засах төвийг танилцуулж байна. Уг төв нь 2020 оны 11-р сард байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл 13,000 орчим үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Сэргээн засах эмчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нойргүйдлийн эмчилгээг Монголдоо амжилттай нэвтрүүлсэн Натур Мед төвийн үйл ажиллагаатай танилцъя. 

📅 2024 оны 5 сарын 25

⏲ 11:30 минут

📍 Натур Мед Уламжлалт Сэргээн засах төв 

Өмнөх үг

Бидний аялал тус төвд шинээр нэвтрүүлээд буй нойргүйдэл, ядаргааны эмчилгээний талаар мэдээлэл авснаар эхэлсэн юм. Монголд 5 хүн тутмын 1 нь нойрны асуудалтай байна гэсэн судалгаа бий. Бидний амьдралын буруу хэв маяг, биеийн хий ихдэх, сэтгэлзүйн асуудлууд зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа. Сайн мэдээ гэвэл тус төв нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CBT-I буюу нойргүйдэлд зориулсан танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээг энэ оны 5-р сараас нэвтрүүлж буй. 

  • Эмийн бус цогц эмчилгээ: Таны ойр дотнын хүмүүс дунд нойргүйдлийн асуудалтай хүн цөөнгүй байдаг байх. Тэгвэл нойргүйдлийн шалтгааныг нь оношлон хүн бүрт тохирсон эмчилгээний жорыг санал болгох юм. Ерөнхийдөө нойргүйдэлтэй хүн дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлзүйн эрүүл мэнд, амьдралын хэв маягтаа анхаарах зэргээр зөв дадлыг өөртөө суулгаж өөрийгөө эмчилдэг гэнэ шүү. 
  • Мэргэжлийн баг: Зөв дадлыг хэвшүүлэх талаар сая дурдсан даа. Тэгвэл нойргүйдлийн эмч, уламжлалт болон сэргээн засах эмчилгээний эмч, сэтгэл засалч, хоол зүйч, иог бясалгалын багш зэрэг мэргэжлийн бүрэлдэхүүн нэг дор байж тухайн эмчлүүлэгчийн нойрны чанарыг сайжруулах бүх талын арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлдэг гэсэн үг юм. 

Байгальд ойр

Натур Мед Уламжлалт Сэргээн засах төв нь хотоос 20 км зайд Найрамдал зуслангийн зүүн талд нарсан ойн захад оршдог. Хоттой ойр байгаа нь тун олзуурхууштай санагдлаа. Сонирхуулахад, их хотын завгүй иргэдэд зориулан амралтын өдрүүдээрээ ирж үйлчлүүлэх боломжтой гэр бүлийн багцыг гаргасан байна лээ. Цэвэр агаарт, чимээ шуугиангүй, тайван орчинд амарсан шигээ эмчилгээ үйлчилгээ авна гэдэг таатайяа. Ингээд аяллаа цааш үргэлжлүүлье. 

Сэтгэлээ давхар эмчлээд гарна гээд бод доо

Нойргүйдлийн эмчилгээний талаар мэдээлэл авсны дараа бид сэтгэлзүйчтэй уулзсан юм. Тус төвд хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүн бүрээс сэтгэлзүйн тест авдаг гэнэ. Ингээд тестийн хариунаас хамаарч сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эсэхийг шийддэг аж. Сонирхуулахад, сэтгэлзүйч нь бүлгийн сэтгэлзүйн зөвлөгөөг мөн өгдөг. Жишээлбэл, харвалтын дараах өвчтөнүүд бүлгээрээ ярилцсаны үр дүнд ганцаараа энэ үеийг туулаагүй гэдгээ мэдэрч, бусдаасаа суралцдаг байна. 

  • Сонирхолтой: Өөр нэг зүйл гэвэл энд сэтгэл заслын эмчилгээ болон сэтгэл зүйн боловсрол олгох сургалт ч хүртэл явагддаг юм билээ. 

Сэтгэлзүйчтэй хэсэг ярилцаад дуустал үдийн хоолны цаг болжээ. Биднийг хоолны зааланд ороход ихэвчлэн гэр бүлээрээ үйлчлүүлж байгаа бололтой хоорондоо дотно хүмүүс харагдана. Өнөөдрийн өдрийн хоол зутан шөл, өвөрмөц таваглалттай гуляш байв. 

  • Эрүүл бөгөөд амттай: Эмчилгээний хоол гэхээр амтгүй гэх өрөөсгөл ойлголтоо та мартаарай. Тус төвд эмнэлзүйн хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн баг ажилладаг бөгөөд хоолны нэр төрөл арвин. Тодруулбал, нойргүйдэл ядаргаанд орсон өвчтөнд булууны ясны шөл, битүү шөл зэрэг ядаргаа тайлах хоолыг голлон бэлтгэж өгдөг. Нэмээд орой бүлээн сүү өгч унтуулдаг гэсэн шүү. 

Тавтай хооллож дуусаад бид эмчилгээний өрөөнүүдээр зочлов. Тус төвийн B1 давхарт барианы өрөө, усан эмчилгээний өрөө, хөдөлмөр заслын өрөө, бассейн, саун зэрэг байх бол 1-р давхарт нь хоолны заал, эмчийн үзлэгийн өрөө, цахилгаан эмчилгээний өрөө, хөдөлгөөн заслын өрөө зэрэг байна. Цаашлаад 3, 4-р давхарт хэвтэн үйлчлүүлэгчдийн өрөө, люкс өрөө, гэр бүлийн өрөө, иогийн өрөө зэрэг байх аж. 

Уншигч та дээр харвалтын дараах эмчилгээ хийлгэж буй өвчтөн гэснийг анзаарсан биз? Натур Мед төв нь сэргээн засах эмчилгээг мөн голлон хийдэг.

  • Дагнасан сэргээн засах: Харвалт, осол гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, хөдөлмөр засал зэрэг дагнасан эмчилгээнүүд энд хийгддэг. Сэргээн засах эмчилгээний үр дүнг бодитоор харж болдгоороо давуу талтай аж. Тухайлбал, харвасан өвчтөн хоолоо залгиж идэх, гараа өргөж хувцсаа өмсөх чадвартай болсон олон бодит жишээ бий. 
  • Хөдөлмөр засал: Бидний хувьд энгийн үйлдэл мэт боловч хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтөнд зайлшгүй эргэн дадуулах шаардлагатай өдөр тутмын энгийн үйлдлүүдийг сургах зорилготой. Гэснээс хөдөлмөр заслын эмчилгээ Монголд нэвтрээд удаагүй байгаа юм билээ. 

Ямар багцуудыг санал болгож байна вэ? 

Одоогоор тус төв нь гэр бүлийн багц, хүүхдийн багц, нойргүйдэл ядаргааны эмчилгээний багцыг санал болгож буй. Нэмээд нурууны эмчилгээний багц 6 сарын 15-наас гарах гэж байгаа шүү. Өрөөний сонголтуудын хувьд энгийн өрөө, люкс өрөө, гэр бүлийн өрөөнүүд бий. 

Хөнгөлөлт ч бий

Уншигч та хөнгөлөлттэй эмчилгээ үйлчилгээний талаар сонирхож байж магадгүй. Тэгвэл тус төв нь харвалт, үе мөч, нуруу, тархи мэдрэл гэсэн 4 оноштой өвчтөнүүдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг. Сануулахад, хамгийн багадаа 7 хоног хэвтэх заалттай бөгөөд эхлээд хотын төв оффис дахь эмч дээр нь үзлэгийн цаг авах ёстой гэсэн шүү. 

Эцэст нь… Тус төв нь 6 сарын 10 хүртэл үндсэн төлбөрт эмчилгээ болон нойргүйдлийн багц, гэр бүлийн багц эмчилгээндээ 20%-ийн хөнгөлөлт зарласан байна лээ. Уншигч та Натур Мед төвд хэвтэн эмчлүүлэх тухай мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Аялагчийн дайх үг 

Натур Мед Уламжлалт Сэргээн засах төвөөр аялаад бидний хамгийн үнэ цэнтэй зүйл болох эрүүл мэнддээ хөрөнгө оруулахын чухлыг л ойлголоо шүү дээ, Лимонууд минь. Залуу хүн болохоор ядрахгүй, өвдөхгүй гэсэн үг биш тул бага дээр нь л анхаарч, арга хэмжээ авч байгаарай гэж уриалах байна. Нэмж хэлэхэд, харвалттай, саажилттай зэрэг өвчтөнүүдийг гэрт нь л асраад байх бус мэргэжлийн эмч нараар, зориулалтын орчинд сэргээн засах үйлчилгээнд хамруулах нь илүү үр дүнтэй ажээ.    

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.