ЕСБХБ-ны Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх GEFF Mongolia хөтөлбөрийн албан ёсны нээлт 2023 оны 7-р сарын 4-ний өдрийн 14:30 цагаас Шангри-Ла зочид буудлын Ballroom 1 танхимд зохион байгуулагдана
Монгол улсын ногоон шилжилтийг дэмжих зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-аас Ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн үйлчилгээ буюу GEFF Mongolia хөтөлбөрийг эхлүүлж байгаа билээ. Уг хөтөлбөр нь уур амьсгалын нөлөөллийг бууруулах, дасан зохицоход иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ногоон технологид хөрөнгө оруулах санхүүжилтийг дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олгох юм.
Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын албан тушаалтнууд, ЕСБХБ-ны удирдлага, Уур амьсгалын ногоон сан, Япон Улс -ЕСБХБ-ны Хамтын ажиллагааны сан, Монголын санхүүгийн байгууллага ба хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.
Нээлтийн арга хэмжээнд оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд [email protected] цахим шуудангаар бүртгүүлж дэлгэрэнгүй мэдээллийг 77021414, 99134426 утсаар авна уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.