• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 26, 2023
Зах зээл

Дотоодын нислэг хямдарлаа

ЗГ-аас ирэх 7 сарын 1-нээс эхлэн орон нутгийн 9 чиглэлийн нислэгийн үнийг 50%-70% хүртэл бууруулахаар шийдвэрлэлээ.

yld
М.Хулан
5 сарын 26, 2023
5 сарын 26, 2023

ЗГ-аас орон нутгийн чиглэлийн нислэгийн үнийг 50%-70% хүртэл бууруулахын сацуу МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхлэх талаар мэдээлэв. Тэгвэл агаарын тээврийн салбар ойрд хэр байна?

Хүртээмжгүй

Одоогоор Монголд агаарын тээвэрлэгч 11 авиа компани үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн Хүннү Эйр болон Аэро Монголиа орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй. Харин нислэгийн үнийн хувьд орон нутгийн нислэгийн хамгийн хол буюу Баян-Өлгий чиглэлд 2 талын нислэг нь ₮1.6 саяын үнэтэй. Харж байгаачлан орон нутгийн чиглэлийн нислэг хүртээмж багатайн дээр өндөр үнэтэй байгаа нь эрэлтэд ихээхэн нөлөөлдөг. Аргагүй дээ, Баян-Өлгийн нислэг Сөүл, Токио руу явах нислэгийн үнэтэй зэрэгцэх шахаад байхад…

Шинэчлэл

ЗГ-аас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор олон жил ярьсан агаарын тээврийн шинэчлэлд одоо л нэг алхам хийв. Тэгвэл ЗГ-ийн уг шийдвэр хэрхэн нөлөөлөх бол?

  • Хөөрөх цэг: Цар тахлын жилүүдэд хүндхэн байсан тус салбар сүүлийн 2 жилд харьцангуй сэргэж байгаа. Тухайлбал, энэ оны I улиралд агаарын тээврээр зорчсон хүний тоо өмнөх оноос 2.4 дахин өсөж 318.4 мянгад хүрээд буй. Тэгэхээр аялал жуулчлал идэвхэждэг зуны улиралд нислэгийн үнийг бууруулах нь дотоодын аялал жуулчлалыг хөөрхөн өргөх нь лавтай.
  • Бодлого: Өнгөрсөн жил ЗГ нислэгийн үнэ өндөр байгаа нь онгоцны шатахууны өндөр үнээс ихээхэн шалтгаалж буй тул шатахууны үнийг хямдруулах, авиа компаниудад татаас олгох замаар орон нутгийн нислэгийг сэргээнэ гэж ярьж байсан. Онгоцны шатахууны талаар дурдаагүй ч татаас бол олгохоор болов.
  • Хэнд? Улмаар хүртээмжийг нэмэгдүүлэхээр МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлдэхээр болсон аж. Ингэхийн тулд тэдэнд ЗГ-аас 1 удаа дэмжлэг үзүүлэх гэнэ.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.