
Travel with Lemon Press! Энэ удаад бид уулыг дов, далайг шалбааг байхад гэдэг шиг Яармагийн их бүтээн байгуулалтаас өмнө анхлан хэрэгжиж эхэлсэн Garden City хотхоноор зочиллоо. Хаус авах уу, орон сууц авах уу хэмээн эргэлзэж байгаа бол тогтоод уншаарай.
📅 2026 оны 10 сарын 9
⏲ 11:00
📍 Яармаг, Garden City
Өмнөх үг
Улаанбаатар хотын хамгийн эрчимтэй хөгжиж буй бүс бол Яармаг. Яармагт орон сууц худалдан авч буй хүмүүс нам гүм, тайван байдал, мэдээж үнийн таатай байдлыг нь харгалзан сонгож байгаа ч гол сул тал нь хотын төв рүү зорчих цаг хугацаа. Энэ ч утгаараа Яармаг орчимд томоохон хайпермаркет, үзвэр үйлчилгээ гэхчлэн хотын төв рүү байнга орох шаардлагагүй, бүхий л үйлчилгээг цогцлуулах консепттой төслүүд олширсон. Энэ дундаа Garden City төсөл хотхоноосоо ч гарахгүйгээр амьдрах боломжтой гэдэг нь сонирхолтой.
Ногоон, аюулгүй хотхон
2017 оноос хойш Яармагт NCD Group нийт 15 орчим га талбайд 5 болон 16 давхар орон сууц нэмээд таун хаус хосолсон цогцолбор хотхоны төлөвлөлт бүхий нүсэр бүтээн байгуулалт хийж буй. NCD Group төслүүдээ хүн төвтэй архитектур, ногоон байгууламжтай байх гол философитой гэх утгаараа Garden City төслийн 50% нь ногоон байгууламж.
Showroom-с эхлээд хотхон руу алхаж ороход төрсөн эхний мэдрэмж бол нам гүм тайван орчин. 5 ээлж бүхий уг хотхон дотроо 3 түвшний хиймэл нуур, 9 тоглоомын талбай, сагс, хөлбөмбөгийн талбай, гүйлт, дугуйн замтай. Хамгийн таатай санагдсан зүйл нь хотхоны төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарласан тул хотхоны бяцхан оршин суугчид нь унадаг дугуйг дураараа унадаг юм билээ. Мэдээж хаус бүрийн гадаа дугуйн зогсоолтой.
6 га талбайг хамарсан 200 айлын таунхаус “Garden City House” буюу 4-р ээлж нь энэ онд ашиглалтад орох бол 5-р ээлж нь ирэх оны I улиралд ашиглалтад орж, 10 жил хэрэгжсэн уг төсөл бүрэн хэрэгжиж дуусах юм. Одоогоор хауснуудынх нь 60% орчим нь ашиглалтад ороод буй. Таунхаусууд нь бүгд 50-70 м² бүхий эдэлбэр газартай. Гол нь террастай болон террасгүй гэдгээрээ ялгаатай гэсэн шүү.
Хотхон доторх сургууль, цэцэрлэг
Garden City хотхоны өөр нэгэн давуу тал нь хотхон дотроо Кембрижийн хөтөлбөртэй, 1,200 хүүхдийн сургуультай төдийгүй 150 хүүхдийн цэцэрлэгтэй. Яармаг руу нүүхээр төлөвлөж байгаа бол наанадаж л цэцэрлэг, сургуулийн асуудалд санаа зоволтгүй л юм байна.
Үнэ ба худалдан авах нөхцөл
Гэснээс, Garden City Австралид оффисоо нээж, удахгүй Өмнөд Солонгост оффисоо нээхээр төлөвлөж байгаа гэсэн шүү. Мөн iLease-тэй хамтран тус улсуудад амьдарч буй монголчууд зориулан орлогоо нотлоод 5 жилийн хугацаатай зээлээр хаус, орон сууцаа шууд захиалж, худалдан авах боломжтой болсон аж. Таньж мэддэг хүмүүстээ дуулгаарай.
Эцэст нь… Орон сууц ч бай, хаус ч бай амьдралын чанарт орчин хамгийн чухал. Тиймээс амьдралын томоохон хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахдаа ногоон байгууламж, зогсоолын хүрэлцээ, гэр бүлийн гишүүн бүрийн тав тух, хэрэгцээг бодолцож сонголтоо хийгээрэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.