
Энэ жилийн шалгаруулалтад манай редакцын баг болон нийт 1,137 уншигч оролцож, шилдгүүдийг шилэв.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭЭЛТЭЙ КОМПАНИ: Инвескор ББСБ ХК
Инвескор ББСБ ХК нийт санал асуулгад оролцогчдоос 35.3%-ийн санал авч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭЭЛТЭЙ КОМПАНИ-иар шалгарав.
ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ: Голомт Капитал ҮЦК ХХК
Голомт Капитал ҮЦК ХХК нийт санал асуулгад оролцогчдоос 31%-ийн санал авч ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ-иар шалгарлаа.
ОНЦЛОХ CEO: Ж.Болд | Түмэн Шувуут ХК
Санал асуулгад оролцогчдын 34.2% буюу 389 хүн Түмэн Шувуут ХК-ийн захирал Ж.Болдод санал өгснөөр ОНЦЛОХ CEO-р шалгарч байна.
ОНЦЛОХ КОМПАНИ: ХААН Банк ХК
ХААН Банканд санал асуулгад оролцогчдын талаас их буюу 57.4% нь саналаа өгөв. Улмаар тэд энэ оны ОНЦЛОХ КОМПАНИ боллоо.
ОНЦЛОХ ХҮН: Р.Мөнхтуяа | ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал
ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа 542 хүнээс санал авснаар ОНЦЛОХ ХҮН номинацид шалгарлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.