
“Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлсэн даруйд 1 цагийн дотор захиалга нь дүүрчээ. Нийт 16 захиалагчаас ₮500 тэрбумыг татан төвлөрүүлж чадсан уг бондын мөнгө юунд зарцуулагдах, эргэн төлөлт нь хэрхэх талаар сонирхъё.
🙄 Захиалга дүүрсэн!
Нийслэл хот жилийн 12%-14%-ийн хүүтэй бондын арилжааг 3 транчаар гаргасан бөгөөд бондын үндсэн андеррайтераар БиДиСек ҮЦК ХК (BDS) ажилласан юм. Сонирхуулахад, тус бондын хүүг хагас жил тутамд төлөх нөхцөлтэй гэхээр эхний төлөлт энэ оны эцэст хийгдэх нь дээ.
🤷🏻♂️ Гэрлийн хурдаар
"Улаанбаатар бонд"-ыг өнгөрсөн онд гаргахаар төлөвлөж байсан ч нийслэлийн өмнөх дарга ажлаасаа гэнэт огцорсон болон бусад асуудлаас болж хойшлогдсон. Гэтэл 6 сар гаруй гацаад байсан нийслэлийн бонд 3 хоногийн өмнө нийслэлээс төсөвтөө өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсныхаа маргааш нь л МХБ (MSE) дээр анхдагч арилжаагаа эхлүүлж захиалга нь цагийн дотор л дүүрчхэв. Цаг үе нь л ингэж таарсан юм болов уу, аль эсвэл сонгуулийн өөр нэгэн гайхамшиг уу?
🤔 Юунд зарцуулна гэлээ?
Нийслэл уг бондоороо нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа. Тодруулбал,
Эцэст нь… Ямартай ч гарах гэж овоо удсан бондын арилжаа эцэст нь нэг юм амжилттай хаагдлаа. Харин бондоор босгосон мөнгө яг яригдсан ажлууддаа зарцуулагдаж буй эсэх дээр нийслэлийн иргэд хатуу хяналт тавих ажил үлдлээ. Гэхдээ хянах, хянуулах тал аль аль нь л хэцүүхэн дээ… 🙄
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.