• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 11, 2024
Олон улс

Америк "Freelancer"-уудын эрхийг хамгаалж, үндсэн ажилтнуудтай адил эрх эдлүүлнэ

yld
М.Хулан
1 сарын 11, 2024
1 сарын 11, 2024

Жо Байдены Засгийн газар гэрээт ажилтан буюу “Freelancer”-уудын эрхийг хамгаалах хуулийг батлаж ирэх 3 сарын 11-нээс хүчин төгөлдөр хэрэгжихээр боллоо.

Freelancer-уудыг хамгаална

Эрх баригчдын хэлж буйгаар тус хуулийн гол санаа нь “Freelancer”-уудын эрхийг хамгаалж, үндсэн ажилтнуудынхтай адил эрх эдлүүлэхэд орших аж. Ингэснээр компаниуд гэрээт ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдуулж, цаашлаад илүү цагийг нь бодох гээд үндсэн ажилтнуудаа хэрхэн халамжилдаг тэр бүх давуу эрхүүдийг эдлүүлэх ёстой болж байна. Ингэхдээ,

  • Хэрхэн: Тус хуулиар компаниуд 6 шалгуураар ажилтнуудаа үндсэн ажилтан уу, гэрээт ажилтан уу, гэдгийг ангилах юм. Ангилал гэж яриад байгаад их учир бий.
  • Зөрчигдөөд байна шүү дээ: Учир нь барилгын болон хот тохижилтын ажилчид, ачааны машины жолооч, цэвэрлэгч нар үндсэн ажилчинтай нь ижил ажил хийсэн ч гэрээт гэдгээс болж илүү цаг боддоггүй тохиолдол нэлээдгүй. Барилгын ажил хийж буй хүмүүс л гэхэд гэрээт ажилтан байсныхаа төлөө жилд $10,177-$16,729-ын цалинг авч чаддаггүй аж.
  • Татвар: Тус хуулиар нэг талдаа Freelancer-уудын эрхийг хамгаалах гээд байгаа юм шиг хэр нь нөгөө талд тэдгээр хүмүүсийг үндсэн ажилтан гээд ангилчихвал татвар төлүүлэхэд амархан болно. Ер нь Freelancer-уудын тоог багасгах хууль батлагдлаа гээд наагуур, цаагуур шивэр авир хийгээстэй. 

Эсэргүү золигнууд 🤔

Тус хууль Lyft (LYFT), Uber (UBER) тэргүүтэй компаниудыг хэцүүхэн байдалд оруулах нь лавтай. Гэсэн ч тус компаниуд мөчөөгөө өгөлгүй ийм хууль баталлаа гээд жолоочдыгоо үндсэн үү, гэрээт үү гэх ангиллыг эргэн харах шаардлагагүй гэв. 

  • Үгүй тэгээд Uber гэхэд Америк дахь 1.5 сая жолооч нараа бүгдийн хонь хурга ялгаж байгаа шиг ангилна гэхээр яаж дуртай байхав. Гэхдээ 1 ажилтан нь л тус асуудлаар тэднийг шүүхэд дуудлаа гэхэд ялах магадлал өндөр болж байна. 

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд цахим платформд суурилсан бизнесүүд олшрохын хэрээр нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь тус компаниуд ажилчдаа Freelancer буюу халтуурчид гэж халхлан тус хуулийн үндсэн шаардлагыг ч хангахгүй байгаа аж. Иймээс л ЗГ-аас ажилчдаа ангил! гээд удаа дараа шалгууруудаа нарийсгаад байгаа гэнэ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.