
Азийн ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2026” наадам 7-р сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдах юм. Тус наадам жил бүр үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарган ирсэн бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Япон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцийг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчдэд илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна.
Албан ёсны тасалбарыг 30% хөнгөлөлттэй үнээх авах сүүлийн боломж
Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-р болон наадмын албан ёсны вэбсайт Playtime Festival-р тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг хямдралтай үнээр авах боломжтой First Release шат өнөөдөр дуусах гэж байна. Энэхүү шат нь наадмын тасалбарын үндсэн үнээс 30%-иар хямд үнээр худалдан авах сүүлийн боломж юм. Тасалбарын төрлийн хувьд 2 болон 3 өдрийн тасалбарын сонголттой тул үзэгчид өөрсдийн цаг зав, хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.
Дараагийн шатанд тасалбарын үнэ нэмэгдэх тул Playtime Festival-ийг хамгийн таатай нөхцөлөөр мэдрэхийг хүсвэл яг одоо тасалбараа худалдаж авахыг зөвлөж байна.

Үүний зэрэгцээ тасалбарын бодлого илүү ил тод, ойлгомжтой зарчимд шилжсэнээр бүх үзэгчдэд ижил нөхцөлөөр оролцох боломж бүрдсэн нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хамтрагч байгууллагуудаар дамжин хэрэгждэг хөнгөлөлт, урамшууллын бодлогыг бууруулж, зөвхөн наадмын зүгээс санал болгож буй шинэ бодлого, хөнгөлөлтийн нөхцөлөөр үзэгчдэдээ үнэ цэнийг бодитоор мэдрүүлэхийг зорьжээ.
earth.music.art.love

Эх сурвалж: "Playtime Festival"
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.