• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 10 сарын 13, 2024
Олон улс

Нобелийн 7 хоногийн сонин хачин

yld
М.Хулан
10 сарын 13, 2024
10 сарын 13, 2024

Энэ оны Нобелийн шагналтнууд эхнээсээ тодорч байна. Бөмбөрцөгийн булан тохой бүрд шинэ содон нээлт хийж буй хүмүүсийг алдаршуулах “Нобелийн 7 хоног” өнгөрсөн 7 хоногт эхэлж олон сонирхолтой нээлтүүдийн хажуугаар анхдагчид ч мэндлээд буй. 

🤵🏻‍♀️18 дахь эмэгтэй

Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлснээс хойш нийт 626 удаа, 1,009 хүнд олгож байсан ч тэдний 15% хүрэхгүй нь буюу ердөө 17 эмэгтэй уг шагналыг хүртэж байв. Харин энэ удаад 53 настай Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган Утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэнээр Нобелийн шагналт эмэгтэйчүүдийн тоо нэгээр нэмэгдэж 18 болоод байна. Түүний хувьд Нобелийн шагнал авсан цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болсон төдийгүй Өмнөд Солонгосын анхны Нобелийн шагналтан болж байна.

  • 🎊 Сонирхуулахад, Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдэд медаль, батламжийн хамтаар $1 саяыг олгодог аж. Харин шагнал гардуулах ёслолыг жил бүрийн 12 сарын 10 буюу Альфред Нобелийн таалал төгссөн өдөр түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн олгодог уламжлалтай. 

😎 3+3

Анхны Нобелийн шагналыг Физик, Хими, Сэтгэл зүй болон Анагаах ухаан, утга зохиолын салбарын эрдэмтдэд гардуулж байсан бол өдгөө энх тайван, утга зохиол, эдийн засаг тэргүүтэй 6 гол ангилалд Нобелийн шагналтнуудыг тодруулах  болсон. Энэ оны тухайд Физикийн Нобелийн шагналд Жон Ж.Хопфилд, Жеффри Э.Хинтон нарын хамтарсан хиймэл оюун ухаан (AI)-ы бүтээл тодорсон бол…

  • 🧪 Химийн Нобелийн шагналыг - Америк болон Их Британийн эрдэмтэд болох Дэвид Бейкер,  Демис Хассабис нарт шинэ уураг олж нээсэн болон уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах хиймэл оюуны загвар бүтээснийх нь төлөө, 
  • 🕊️ Энх тайвны Нобелийн шагналыг - Японы Нихон Хиданкио байгууллагад Хирошима болон Нагасаки хотуудад хаягдсан атомын бөмбөгдөлтийн үеэр цөмийн зэвсгийн эсрэг идэвх зүтгэл гаргасныхаа төлөө,
  • 💉 Анагаах ухааны Нобелийн шагналыг - Америкийн эрдэмтэд болох Виктор Амброс, Гари Рувкун нарын микроРНХ-ийн нээлт ба транскрипцийн дараах гений зохицуулалтад үзүүлж буй үүргийг тодорхойлсон нээлт тус тус Нобелийн шагнал хүртээд буй.  

Эцэст нь… Нобелийн түүхэнд Америкаас 413, Их Британиас 138, Германаас 115, Францаас 76, Шведээс 34 шагналтан мэндэлж байсан. Энэ удаад Америк, Их Британи гээд өнөө л улсуудаас дийлэнх шагналыг авсан ч Өмнөд Солонгосоос Нобелийн шагналт эмэгтэй тодорсон нь онцлог байлаа. Гэснээс таныг уг нийтлэлийг уншиж байх үед Эдийн засгийн Нобелийн шагналтан хэдийнээ тодорсон байх тул ЭНД дарж танилцаарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.