Sky Resort Өмнөд Солонгосын Kangwon Land-тай хамтран ажиллана 

Өмнөд Солонгосын хамгийн том, дотоодын иргэдэд нээлттэй цорын ганц казино эзэмшигч болох Kangwon Land компани Sky Resort-той аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

🧑‍🤝‍🧑 Хамтын ажиллагааны төлөвлөгөө

Sky Resort болон Kangwon Land-н охин компани High1 Ski Resort нар хамтын ажиллагааны хүрээнд дотоодын аялал жуулчлалын чиг хандлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэдээлэл солилцож, соёлын солилцоогоор дамжуулан дотоодын сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх, мөн амралтын газрын үйл ажиллагааны систем, менежментийн туршлагыг хуваалцах байдлаар хамтран ажиллана. Мөн ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Цаашлаад, 

  • 🏆 Хэрэв та мэдэх бол Sky Resort нь MCS Группийн охин компани бөгөөд олон улсын стандарт бүхий цанын бааз, Шотландын линкс хэв маягтай, 18 нүхтэй талбайн зураг төсөлтэй дэлхийн олон орны хамгийн шилдэгт тооцогдох гольфийн талбай мөн ресторан, эвент үйлчилгээний цогцолбор.
  • ☝🏻 Энэ утгаараа талууд цанын бааз болон гольфын үйлчилгээний чиглэлд онцгой анхааран хамтран ажиллах нь ээ.
  • 🗣️ Тэд биднийг: Kangwon Land-н үүрэг гүйцэтгэгч Гүйцэтгэх захирал “Mонгол бол бидний хувьд шинэ зах зээл бөгөөд High1 Resort брэндийг танилцуулах чухал алхам” хэмээснээс нь харахад Монголоос жуулчид татах сонирхол ихтэй байгаа бололтой. 

📖 Kangwon Land-н тухай 

Kangwon Land Corporation (035250.KS) нь 1998 онд төрийн дэмжлэгтэй байгуулагдаж, казиногоос гадна зочид буудал, амралтын газар, High1 Ski Resort гэхчлэн аялал жуулчлалын бүрэн угсармал бизнесүүдийг эзэмшдэг. Компани өнгөрсөн жилээс K-HIT 1.0 буюу High1 Integrated Tourism төслийг эхлүүлж, Ази болон дэлхийн жишигт нийцсэн, олон салбарыг нэгтгэсэн амралтын газар болохоор хөдөлж эхэлсэн. Улмаар гадаад маркетингийн багтай болж, 7 улсын 9 компанитай шууд борлуулалтын гэрээ байгуулжээ. 

  • 🥊 Хатуу & халуухан өрсөлдөгч: Учир нь Японы MGM Resorts 2030 он гэхэд Осака хотод хэдэн тэрбум долларын өртөгтэй казино, зочид буудал гээд л байхгүй юм байхгүй томоохон ресортыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Жилдээ 20.5 сая жуулчин татах зорилготой гэхээр нэлээн том өрсөлдөгч.  
  • 🫰🏻🤑 Харин Kangwon Land-н бизнесийн гол орлого нь казиногийн бизнесээс орж ирдэг бөгөөд жилдээ ₩1 их наядыг өлхөн давдаг аж. 

Эцэст нь… K-HIT 1.0 төсөл зөвхөн жуулчдыг татах бус, дотоодын тэр тусмаа орон нутгийн эдийн засгийг дэмжиж, олон улсад таниулан сурталчлах зорилготой. Айлын хүүхдүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ улсаа сурталчилдаг бол харин бид хэдэн стриймер, инфлүнсэрүүдийг урьж, залан улсаа сурталчлуулдаг. Дотооддоо хүнд гайхуулах юмтай бол тэд өөрсдөө ирээд эс хүссэн ч сурталчлаад л өгөх байх даа.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.