• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 26, 2021
Lemonade
Lemon Press
/ 8 сарын 26, 2021

О.Мөнхжин: 3D концепт дизайнер Монголд ховор байна | S1:E6

Lemonade цувралын ээлжит дугаарт бидний мэдэх "Fragile" видео тоглоомыг бүтээсэн BEER NIGHTS STUDIO-н 3D Концепт дизайнер О.Мөнхжин оролцлоо. 

3D Концепт дизайнер мэргэжлийн давуу болон сул тал…

Тэрбээр их сургуульд график дизайнераар суралцаж байхдаа анх 3D салбартай танилцаж байжээ. Энэ мэргэжил нь бусад мэргэжилтэй харьцуулахад интернэт болон хичээл зүтгэл байхад л бие даан суралцах боломжтой тухай хэлж байна. Түүнчлэн Монголд төдийгүй дэлхийд 3D концепт дизайнер мэргэжлийг нарийн заадаг сургууль одоогоор байхгүй аж. Хэдийгээр манай улсад энэ салбарыг дэмждэг хөрөнгө оруулагч, компаниуд нэмэгдэж байгаа ч харьцангуй шинэ салбар тул төслүүд дээрээ хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авахад асуудалтай тулгардаг талаар мөн ярьсан юм. 

Орлогын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлдэг вэ

Гадаадын компанид ажиллахад хийж буй ажил, ажлын чадвараасаа хамааран цагийн $30-$200 хүртэлх цалинтай байдаг бөгөөд манай зочин $35-$150 хүртэлх цалинтай байжээ. Үүнийг нь өдрөөр тооцвол нэг өдөрт $400-$1,000 хүртэлх цалин авдаг байсан гэнэ. Түүнчлэн тэр сүүлийн 3-4 жилийн хугацаанд хувийн орлогоо артистуудын хийсэн уран бүтээлийг олон нийтэд таниулах, зарж борлуулах зорилготой  Artstation вэбсайтаар авч байгаа аж. Түүний хувьд хэдийгээр 7 хоногт ₮2-₮10 саяыг олох боломжтой ч мөнгөнд төдийлөн ач холбогдол өгөхгүй, хэрэгцээ талаас нь хардаг гэдгээ ярьж байлаа. 

Carnival Hunt тоглоомын талаар...

Beer night студийнхэн аймшгийн төрлийн Carnival Hunt тоглоомыг хөгжүүлж санхүүжилтийг нь гарааны хөрөнгө хэрэгтэй бизнес эрхлэгчдэд буцалтгүй хөрөнгө олгох үйл ажиллагаа явуулдаг Kickstarter платформ ашиглан шийдэхээр болсон гэнэ. Тэдний төслийг дэмжихийг хүсвэл Kickstarter дээр дагаx, wishlist-дээ нэмэx хэрэгтэй аж. Учир нь дагагчдын тоо нь эдгээр платформ дээр иxэссэнээр, хэдэн мянган дэлxийн бүтээлүүд дундаас жаахан ч гэсэн анзаарагдах боломж үүсдэг байна. 

Эцэст нь…

Түүний мөрөөдөл зөвхөн энтертайнмент салбараар хязгаарлагдахгүй бөгөөд кино, тоглоом, анимэйшинаас илүү автомотив, буу зэвсгийн зэрэг бодит дизайн дээр хүч сорихыг хүсдэг ажээ. Тэрбээр энэ зорилгынхоо төлөө өөрийгөө хөгжүүлж, олон нийтэд хийсэн бүтээлээ танилцуулдаг байна. Хэрэв түүний өвөрмөц, содон бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД-ээс харах боломжтой.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.