• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 24, 2024
Interview

Н.Мандуул: Улаанбаатар бондын санхүүжилтийн 40% нь үндсэн 3 чиглэлд зарцуулагдаж байна

lemonpress
Lemon Press
9 сарын 24, 2024
9 сарын 24, 2024

Lemon Press Interview-н ээлжит дугаараар бид Нийслэлийн бондын санхүүжилтийн зарцуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуултай ярилцлаа. Тухлан сууж уншина уу. 

Өнгөрсөн 6-р сард "Улаанбаатар бонд" 16 захиалагчаас нийт ₮500 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Ер нь яагаад нийслэл бонд гаргах болов? Хэрэгцээ шаардлага нь юу байв? 

Бидний тооцоогоор нийслэлд 2 сая орчим хүн суурьшиж байна. Жил бүр нийслэлийн хүн ам нэмэгдэх тусам инженерийн шугам сүлжээ, зам, цэцэрлэг, сургууль гэх мэт нийгмийн суурь дэд бүтцүүд нь хүрэлцээгүй болсоор байна. Бид олон жилийн туршид өсөн нэмэгдэж байгаа энэ эрэлт хэрэгцээг төсвийн хөрөнгөөр шийдэх гэж оролдсон. Гэтэл энэ шийдэл нь эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй явсаар ирлээ. 

Улаанбаатар хот нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээр бид өнгөрсөн 6 сард анхны бондоо дотоодод арилжааллаа. Ингэхдээ нийтдээ ₮500 тэрбумын санхүүжилтийг 3 транчаар арилжаалж, босгосон юм. Тодруулбал,

  • Хугацаагаар нь 1 жил, 2 жил, 3 жилийн гэсэн өгөөжийн муруй гаргасан. Тухайн үед бодлогын хүү 11%, үүн дээр +1% гээд 1 жилийн бонд нь 12%, 2 жилийн бонд нь 13%, 3 жилийн бонд нь 14%-иар гарсан хэрэг. Ер нь манай хөрөнгийн зах зээл дээр өгөөжийн муруй гаргасан санхүүгийн бүтээгдэхүүн байхгүй. 

Бонд гаргасан шалтгаан нь 1-рт нийслэлд нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн чухал төслүүдийн санхүүжилтийг шийдэх, 2-рт хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийг дэмжээд өгөөжийн муруй тооцсон бенчмарк гаргаж ирэх байсан юм. 

Бондоор төвлөрүүлсэн санхүүжилтийнхээ 60% буюу ₮300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-н хүчин чадалтай станцад зарцуулахаар байсан. Энэ станцын ач холбогдол? Станцын ажил урагшилж байгаа юу? 

Бөөрөлжүүтийн цахилгаан станц бол 100% хувийн өмчит станц. Станцын бүтээн байгуулалтын ажил 10 орчим жил үргэлжилж байгаа бөгөөд янз бүрийн саад бэрхшээлийн улмаас сүүлийн жилүүдэд энэ станцын ажил гацах байдалд ороод байлаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад  олон улсад банк санхүүгийн зах зээлийнхэн  нүүрсний санхүүжилтээс татгалзаад эхэлчихсэн. Тэгтэл энэ станцын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 80%-д хүрчихсэн ч нэмэлт санхүүжилтгүй болчихсон. Нийслэлийн зүгээс эрчим хүчний дутагдлын асуудлаа шийдэхийн тулд бондынхоо ₮300 тэрбумын санхүүжилтийг уг станцын бүтээн байгуулалтад зориулахаар дамжуулан зээлдүүлсэн юм. Ингэснээр Бөөрөлжүүтийн станц 1-р блок буюу 150 мвт нь энэ оны 10 сарын 5-нд нээлтээ хийх гэж байна. 

  • Бөөрөлжүүтийн станцыг сонгосон шалтгаан: Манай төвийн эрчим хүчний системийн багтаамж ойролцоогоор 1,400 мвт, гэтэл хэрэглээ нь 1,600 мвт. Багтаамж болон хэрэглээний зөрүү өвлийн оргил ачааллын үед хүндрэл дагуулсаар ирсэн. Нийслэлийн зүгээс эрчим хүчний дутагдлаа энэ өвлөөс өмнө нөхөх зорилго тавиад хэд хэдэн төслийг судалсны үндсэнд ашиглалтад ороход ойртчихсон байгаа төсөл болох Бөөрөлжүүтийг сонгож санхүүжүүлсэн хэрэг. 

Энэ шийдвэрийн үр дүнд Бөөрөлжүүтийн станц “Эрчим хүч худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу тохирсон тарифаар төвийн эрчим хүч рүү цахилгаан нийлүүлэхээр болоод байна. 

Бөөрөлжүүтийн станцад дамжуулан зээлдүүлсэн санхүүжилтийн эргэн төлөлт хэрхэн хийгдэх вэ? Санхүүжилтийн үлдсэн 40%-ийг юунд зарцуулж байгаа вэ? 

Уг станцад дамжуулан зээлдүүлсэн ₮300 тэрбумын эргэн төлөлт нийслэлийн төсөв дээр ямар нэгэн ачаалал авчрахгүй, ямар ч саадгүй төлөгдөх нөхцөлтэй байх зохицуулалтыг нь хийсэн.

Бондын үлдсэн 40% буюу ₮200 тэрбумын зарцуулалтыг 3 хэсэгт хувааж байна. 

  • 1️⃣ Авто зам: Бид энэ онд гол чиглэлүүдийг холбодог төв замуудаа 100% засаж, шинэчлэх зорилт тавьсан. Учир нь манай авто замын сүлжээ байх хэмжээнээс 3 дахин их буюу ачааллаа даахгүй болсон. Үүнийг шийдэхийн тулд гол чиглэлүүдийг холбодог хэд хэдэн төв замыг засах, хороолол дундах жижиг замуудыг холбох зэрэг ажлыг хийх шаардлага үүссэн. Энэ хүрээнд энэ жил төвийн том замуудыг засаж, ирэх жил хороолол дундах богино замуудын холболтуудыг нь хийхээр ажиллаж байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн зам засвар дээр жилд ₮40-₮50 тэрбумын төсөв оногддог байсан тул хүрэлцээ муу байсан. Харин одоо төв замуудын засварт шаардагдах хөрөнгө болох ₮400 тэрбумаас тодорхой хэсэгт нь нийслэл бондын санхүүжилт зарцуулагдаж байна. 
  • 2️⃣ Туул коллектор: Бид Хятадын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барьж байна. Энэ байгууламжийг 2025 онд хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд “Туул 1 коллектор” гэх холбох шугам хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс бондын хөрөнгөөрөө энэхүү коллекторын асуудлыг шийдэхээр ажиллаж байна. 
  • 3️⃣ Үерийн далангуудыг шинэчлэх: Үерийн далангуудыг хүчитгэх ажлыг ч мөн бондын хөрөнгөөр санхүүжүүлж байна. Тодруулбал, БЗД-ийн нутагт S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5 км үерийн далан барих ажлыг хийж гүйцэтгээд байна.

Тэгэхээр нийслэл бондын ₮200 тэрбумын үлдэгдэл ямар эх үүсвэрээр төлөгдөх вэ? Нийслэлийн төсөвт ямар нэгэн байдлаар дарамт болох уу? 

Дээр дурдсанчлан Бөөрөлжүүтийн станцад дамжуулан зээлдүүлсэн санхүүжилтийн хувьд худалдан авах эрчим хүчийг эргэн төлөлтийн графиктай нь уяж тооцоолсон тул ₮300 тэрбумын бондын эргэн төлөлтөө хийнэ. Харин Туул коллекторт зарцуулсан ₮50 тэрбум бол улсын төсвөөс хийгдэх ёстой ажил байсан учир улсын төсөв дээр энэ дүнг тусгаж эргэн төлөлтөө хийх юм. Үлдсэн авто замын засвар болон үерийн далангуудын шинэчлэлд зарцуулагдсан ₮150 тэрбумыг төсвөөсөө эргэн төлнө.

Нийслэл гадаадын зах зээлээс хөрөнгө босгож Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах талаар яригдаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Бид төвлөрлийг сааруулна гэж олон жил ярьсан ч одоо л ажил хэрэг болж байна. Төвлөрлийг сааруулахын тулд дэд төвүүдийг хөгжүүлэх нь чухал. Сүүлийн хэдэн жил Азийн хөгжлийн банк хэд хэдэн дэд төвийн  төсөл санхүүжүүлснээс хамгийн түрүүнд дууссан нь Сэлбэ, Баянхошуу орчмын дэд бүтцийн төсөл юм. Бид одоо “Сэлбэ дэд төв” нэртэй орон сууцны хотхон хорооллын  бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Энэ нь Сэлбэ дулааны станцыг түшиглээд шугам сүлжээгээ шийдэж гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын төсөл юм. Үүний тулд хамгийн түрүүнд 158 га газрыг төлөвлөж, газар чөлөөлөлт хийгдэх ёстой. Энэ ажил одоо 80%-тай явж байна. “20 минутын хот” концепцын жишиг болох Сэлбэ дэд төвийг босгосны дараа 6 багц  тус бүрээр  цоо шинэ төлөвлөлтөөр орчин үеийн хотын стандарттай барилгуудыг барих юм. 

  • Шийдэл: Энэ бүтээн байгуулалт дээр мэдээж санхүүжилтийн асуудал яригдана. Тиймээс нийслэл анх удаагаа ОУ-ын зах зээлээс $500 саяын бонд гаргах зөвшөөрлөө авсан. Уг бондыг гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Бондоор босгосон санхүүжилтийг 100% Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулна. Ингэснээрээ бид нийслэлийн цоо шинэ төлөвлөлтийг хийх боломж бүрдэж байгаа юм. 
  • Нөлөө: Сэлбэ дэд төвд 158 га газар дээр 12 мянган айлын орон сууц барина. Үүний нөлөөгөөр нүхэн жорлон, яндангууд цөөрч,  хөрсний бохирдол, утааны асуудлуудыг шийдэх боломж нэмэгдэх х юм. Мэдээж “20 минутын хот” концепцынхоо хүрээнд хүний амьдралд хэрэгтэй бүх юм 20 минутад алхаад хүрэх тэр зайнд төлөвлөх учир түгжрэл буурах учиртай. 

Ирэх жилүүдэд нийслэлд ямар томоохон төслүүд хэрэгжих вэ? 

Эрчим хүчний асуудлаа өвлөөс өмнө бүрэн шийдье гэсэн зорилготой байна. Цаашид, II цахилгаан станцын өргөтгөл дээр анхаарч ажиллана.

  • Метро: Бид метроны Инженерчлэл, Худалдан авалт, Барилга угсралтын тендер буюу EPC тендерийг ирэх 10-р сард зарлах төлөвлөгөөтэй байна.
  • Хурдны зам: Бас нэг том ажил бол Туулын голыг дагасан хурдны зам, том тойрог замын бүтээн байгуулалтын ажил байгаа.  Нийслэл хот Бага тойруу, Их тойруу гэсэн 2 л тойрогтой. Бид үүнийг бүхэлд нь тойрсон нэг тойрог замын төсөл эхлүүлнэ. Энэ тойрог зам нь шинээр тавих Туулын хурдны замтайгаа нийлэх юм. Ингэснээр бүх ачаа эргэлтийн логистик хотын төв рүүгээ орж түгжрэл үүсгэх биш тойрог замаар шийдэгдэнэ гэсэн үг. 
  • Усан сан: Мөн ирэх жилүүдэд хийгдэх ёстой чухал ажил бол усан сангийн ажил. Үүнд, Туулын усан сан, Сэлбийн усан сан гэсэн 2 бүтээн байгуулалтыг төлөвлөжбайна. Энэ нь голын урсацыг цуглуулж гадаргын усны менежментийг шийдэх системийг бий болгох ажил юм. Ингэснээр байгаль экологийн тэнцвэр хадгалагдаж, 100% гүний ус хэрэглэдэг манай хот гадаргын ус хэрэглэдэг болно. Нийслэл хотод зайлшгүй шаардлагатай энэ мэт томоохон төслүүд дээр бид ойрын жилүүдэд анхаарч ажиллахаар байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.