Өнгөрсөн Пүрэв гарагт Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд Андрей Слепнев болон Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нар уулзаж Монгол Улс тус холбоонд нэгдэх асуудлыг эцэслэлээ.
🤫 Үзэглэх л үлдэж
Товчхондоо Монгол Улсын ЕАЭЗХ-той хийх түр чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-т саад болж байсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, эцэслэсэн байна. Улмаар ирэх өдрүүдэд бидний тус холбоотой ЧХХ хийх гэсэн 8 жилийн оролдлого албажих нь дээ.
🅰️ Цуутай 375
Одоог болтол олон нийтийн хувьд тус хэлэлцээрт талууд 375 бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг “0” болгоно гэснээс өөр мэдээлэлгүй байна. Юутай ч тус холбоотой түр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монголын экспортын ердөө 9%-д л эерэг нөлөөтэй ч импортыг 25%-30% өсгөх магадлалтай байгаа. Харж байгаачлан хэлэлцээрийн дараах жилүүдэд худалдааны алдагдал өсөж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэл өндөр.
Эцэст нь… Одоо бидэнд нүүрснээс өөр улс оронд орлого оруулчихаар экспортын бүтээгдэхүүн хэрэгтэй байдаг. Уг нь ХАА-н дэвшилтэт орон болно гээд мах, ноолуур, газар тариалангийн чиглэлд өчнөөн хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийг баруун солгойгүй л цацсан, цаашид ч цацахаар байгаа. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 2 жилд $1.2 тэрбумын зээлийг олгосон байх жишээний. Нэг л их хөнгөлөлттэй зээл ярьсан улс, үр шим хаана ч байгаа юм бүү мэд. Монгол импортлогч улсын статусаа сайхан цементэлж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.