• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 4, 2024
Хэвлэлийн мэдээ

Тера Финологи ББСБ болон Таванбогд капитал ҮЦК хамтран ББЗЗ дээр OTC хувьцаа гаргана

lemonpress
Lemon Press
4 сарын 4, 2024
4 сарын 4, 2024

Тера Финологи ББСБ ХХК болон Таванбогд капитал ҮЦК ХХК хамтран биржийн бус зах зээл (OTC) дээр анх удаа ₮10 тэрбум хүртэлх үнийн дүн бүхий хувьцааг  биржийн бус зах зээлд гаргах гэрээг үзэглэлээ. 

  • ОТС хувьцаа: Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаа, бонд зэрэг уламжлалт санхүүгийн хэрэгслүүдтэй харьцуулахад биржийн бус зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд арилжаалагдах, өндөр өгөөжтэй шинэ бүтээгдэхүүн юм.

Энэхүү хувьцаа нь Тера Группийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн төрлийг нэмэх, урт хугацааны өндөр өгөөжтэй төслүүдийг мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх стратегийн хүрээнд хийгдэж буй.

Тера Финологи ББСБ ХХК нь энэхүү ОТС хувьцааны тодорхой хэсгийг цаг хугацааны үе шатлалтайгаар эргүүлэн худалдан авах баталгааг гаргаж байгаа аж. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд Тера Группийн санхүүгийн зах зээлд үзүүлэх тогтвортой өсөлтөд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломж нээгдэж буй.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэж буй энэхүү үйл явдал нь Тера Группийн Монголын топ эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм.

Cонирхуулахад, Тера Групп нь менежментийн мэргэшсэн баг, корпорацын зохистой засаглалтай, Санхүү, хөрөнгө оруулалт, технологи болон стратегийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг групп компани ба тэдний Тера Финологи нь хиймэл оюун ухаан дээр суурилсан санхүүгийн технологи бүхий хөрөнгө оруулалтын төсөл юм. юм. Түүнчлэн Тера Групп нь, 

  • Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг.
  • Өнгөрсөн хугацаанд TЕРА I, ТЕРА II, ТЕРА III бондуудыг амжилттай гаргасан.
  • 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаасыг гаргах компаниар сонгогдсон.
  • Хөрөнгийн зах зээлийн хөгжилд зориулан “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг.
  • Монголын салбартаа тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухааны төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах “Инновестмент” төслийг эхлүүлсэн.

Вэбсайт: www.teragroup.mn

Өсөлт хязгааргүй!

Эх сурвалж: Тера Групп

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.