• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 13, 2022
Эдийн засаг

Түүхэн том төсөв батлагдав

yld
С.Ангирмаа
11 сарын 13, 2022
11 сарын 13, 2022

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг баталсан билээ. Тэгвэл ямар төсөв батлагдчихав, төсвийн хүрээнд юу хийх гэж байна? 

Хумих ≠ тэлэх

Улсын инфляц 13.8%-д хүрч, он гарсаар төгрөгийн ханш долларын эсрэг 19.5% сулран, гадаад валютын нөөц оны эхнээс 36.2% багасаад буй. Тиймээс Монголбанк инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүгээ 12% болгосон. Гэтэл ЗГ зах зээлийг тэлсэн буюу өмнөх жилээс 20.4% өссөн орлоготой, 14.3% нэмэгдсэн зардалтай төсөв өргөн барьж түүнийг нь УИХ баталж орхилоо. Нэг их шүүмж, шуугиан ч болсонгүй, чимээгүйхэн л… 

Баруун солгойгүй орж ирэх гадаад валют

Заа, төсвийн бодлого бол мөнгөний бодлогынхоо эсрэг явдаг юм байж. Тэгвэл гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах тал дээр юу хийгдэх вэ? 

  • Газартай болчихвол учиртай: Энэ сарын 11-нд болсон УИХ-ын чуулганаар Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар болсон аж. Уг газрыг байгуулснаар хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломж бүрдэх гэнэ. ХО-ын газраараа дамжуулаад олон улсаас хөрөнгө оруулалт татаад л байх нь дээ.
  • Жуулчид ирчихвэл болно: Монгол Улс Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороотой болсонтой холбоотойгоор 2023 онд 1 сая жуулчныг Монголд ирүүлж $1.2 тэрбумын орлого олохоор төлөвлөж буй. Гэхдээ Ковид-19-ийн өмнөх үед буюу 2019 онд 637 мянган жуулчин л манайд ирсэн бөгөөд энэ нь сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 
  • Зээл, тусламж татна: Ирэх оны төсөвт ₮1.8 их наядын гадаадын зээл, тусламж авахаар тусгасан нь энэ онд тусгасан дүнгээс 6.7% их аж. Төсөвт тусгаснаар бол ирэх жил бидэнд Азийн хөгжлийн банк ₮432 тэрбум, Хятад ₮249 тэрбум, ЕСБХБ ₮105 тэрбумын зээлийг тус тус олгох нь. Түүнчлэн Америк ₮341 тэрбумын туслалцаа үзүүлнэ гэж тооцоолсон нь энэ онд тусгасан дүнгээс 3.6 дахин их байна. 

Эцэст нь… Энэ бүх төлөвлөгөө нь биелж, ирэх оны эдийн засгийн өсөлт нь 5%, инфляц нь 8% болох хүсэл нь биелэх болтугай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.