• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

“Хүнс комплекс” ХХК "IFFA 2025"-с алт, мөнгөн медаль хүртлээ

lemonpress
Lemon Press
5 сарын 7, 2025
5 сарын 7, 2025

Салбарын шинэ технологи, инновацын шийдлүүдийг танилцуулдаг "IFFA 2025" олон улсын үзэсгэлэн энэ сарын 3-8-нд өдрүүдэд Германы Франкфуртад болж байна. 3 жил тутамд 1 удаа зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд томоохон компаниуд эх орноо төлөөлөн оролцдог. Харин Монгол Улсаас 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хүнс группийн Хүнсний манлай үйлдвэр “Хүнс комплекс” ХХК 5 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ тус үзэсгэлэнд оролцлоо.

Улмаар “Хүнс комплекс” ХХК-ийн олон жилийн ноу хау шингэсэн технологиор бүтээгдсэн “Үхрийн махан салями”, “Шанзтай зайдас”, “Sticks салями”, "Утаж шарсан үхрийн өвчүү" гэх 4  бүтээгдэхүүн алтан медаль, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн “Хэлтэй царцаамаг" мөнгөн медаль тус тус хүртэж амт, чанар, боловсруулалтын түвшнээрээ шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авлаа. 

IFFA олон улсын үзэсгэлэн нь мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт түүний бүхий л  үе шатыг хамарсан инновац, бүтээгдэхүүний чанар, шийдлүүдийг танилцуулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнгийн нэг бөгөөд 50 гаруй орны 1,000 гаруй ААН-ийг цуглуулж эерэг туршлага солилцох боломжийг олгодог.

Тус үзэсгэлэнд хувь хүн, ААН оролцсоноор олон улсын мэргэжил нэгт түншүүдтэй биечлэн уулзаж туршлага солилцох, ирээдүйн хүнсний салбарын чиг хандлага, соёлын онцлогийн талаар суралцах, мэдлэг мэдээллийг бодитоор авах зэрэг олон талын боломж бүрдэх юм. 

Ийнхүү “Хүнс комплекс” ХХК уламжлалт махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ орчин үеийн технологитой хослуулан чанартай, байгальд ээлтэй шийдлүүдээрээ онцгойрч, олон улсын экспертүүдийн талархлыг хүлээснээр Монголын хүнсний салбарын өрсөлдөх чадвар, чанарын түвшнийг дэлхийн тавцанд батлан харууллаа.

Эх сурвалж: “Хүнс комплекс” ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.