Huawei брэндийн албан ёсны эрхтэй борлуулагч Sain Electronics Huawei Technologies-н 5 сарын 15-нд олон улсад нээлтээ хийсэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр Монголын зах зээлд нэвтрүүллээ.
Уг нээлтийн хүрээнд эвхэгддэг гар утасны зах зээлд үсрэнгүй хөгжлийг дагуулсан “Дэлхийн анхны 3 нугалардаг” гар утас Huawei Mate XT-Ultimate Design, Хятадын зах зээлд борлуулалтаараа тэргүүлж буй Huawei Mate 70 Pro ухаалаг утас, эрүүл мэндийн цогц хяналтын систем бүхий Huawei Watch Fit 4 Series, өдөр тутмын хэрэглээнд хамгийн тав тухтай Huawei Free Arc, Huawei Band 10 зэрэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор худалдаалж эхлэв.
Тус бүтээгдэхүүнүүд нь олон улсад танилцуулагдсан даруйдаа технологийн салбарын мэргэжилтнүүд болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч хамгийн хурдан борлуулагдсан бүтээгдэхүүн болон инновац агуулсан салбартаа тэргүүлэх технологи, загварчлал зэргээрээ олны анхаарлыг татсан билээ.
Huawei Mate XT | Ultimate Design
Huawei Mate XT бол энгийн нэг эвхэгддэг утас биш, энэ бол хэсэг деталь бүр нь үнэ цэнийг шингээн бүтээсэн технологийн сор бүтээл юм. Дэлхийн анхны гурав нугалардаг, хамгийн том дэлгэцтэй гар утас, нэхмэл металлаар доторлогдсон уян дэлгэцийн инженерчлэл, загварын төгс хийцлэл, хүчирхэг техник үзүүлэлт, дэлхийн анхны ультра хрома камер, 1T маш том багтаамж гэх мэт орчин цагийн технологийн дэвшлүүдийг нэгэн дор цогцлоон бүтээсэн.
Тэгвэл Sain Electronics-н бүх салбаруудаар нээлтийн бэлэг болгон Huawei I Mate XT ухаалаг утас худалдан авалт бүрт Huawei Free Clip чихэвч, Huawei Watch GT5pro ухаалаг цаг бэлэглэхээр болжээ. Дэлгэцийн хувьд 2 жилийн хугацаанд нэг удаагийн дэлгэцийн баталгаат засварыг авах даатгалын үйлчилгээг дагалдуулж буй. /Зөвхөн албан ёсны борлуулагч байгууллагуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд дэлгэцийн даатгалд хамрагдах боломжтой ба үйлчилгээний өртгөөс $300-ыг хэрэглэгч тал хариуцна./
HUAWEI Mate 70 Pro
Huawei Watch Fit 4 цувралууд
Ухаалаг цагны технологи болон загварт шинэчлэлт хийсэн Huawei Watch fit 4 pro ухаалаг цагны нээлтийн урамшуулал болгон Huawei Freebuds SE3 чихэвч бэлэглэнэ.
Huawei Band 10
Huawei Band 10 ухаалаг цаг нь шинэлэг дизайн, гайхалтай хөнгөн боловч бат бөх их бие, сэтгэл хөдлөл хянах горим, нойрсолт хянах горим, зүрхний цохилтын давтамж зэрэг маш олон технологийн дэвшлийг агуулсан өдөр тутмын хэрэглээнд төгс тохирох ухаалаг цаг юм.
Huawei Free Arc чихэвч
Хөдөлгөөн бүрд тав тухыг мэдрүүлэх HUAWEI Free Arc чихэвч нь Open-ear технологиор бүтээгдсэн, ямар ч чихний хэлбэрт бүрэн тохирох төгс хийцлэл нь өдөр тутмын хэрэглээнд төгс тохирно.
Нээлтийн бэлэг:
/Зөвхөн албан ёсны борлуулагч байгууллагуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд дэлгэцийн даатгалд хамрагдах боломжтой ба үйлчилгээний өртгөөс $300-ыг хэрэглэгч тал хариуцна./
Шилдэг технологийг цогцлоосон Huawei-н шинэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нэг дороос, давхар давхар бэлэгтэй, зээлийн хамгийн уян хатан нөхцөлөөр Монгол дахь албан ёсны борлуулагч Sain Electronics-д худалдаалж байна.
📍 Хаяг: Shangri-La Mall, 3-р давхар, Huawei Store
Эх сурвалж: Sain Electronics
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.