
Орос бүрэн хэмжээний дайны байдалд шилжсэнээс хойш анхны парламентын сонгуулиа зохион байгууллаа. Эцсийн дүнг энэ Баасан гарагт зарлах хэдий ч урьдчилаад юу болсон талаар хураангуйлан хүргэе.
🗞️ Сонин сайхан
Оросын доод парламентын танхим буюу Төрийн Думын сонгууль болон орон нутгийн сонгууль өнгөрсөн Баасан гаргаас эхлэн 3 хоног болсон бөгөөд 450 суудлын төлөө 5 нам өрсөлдсөн юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр иргэдийн ирц 57% буюу сонгууль хүчинтэйд тооцох шалгуурыг давсан. Уг 5 намын хувьд бүгд Путины бодлогыг дэмжигчид буюу өмнөх парламентад суудалтай байсан намууд.
Харин сонгуулийн амлалтын хувьд Нэгдсэн Орос нам ирэх 5 жилд өмнөх бодлогоо хадгалж, дайны ялалтыг баталгаажуулах, багш, эмч, батлан хамгаалах салбарынхны цалинг үе шаттай нэмснээр 2030 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₽35 мянгад хүргэх тэргүүтэй бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
😵 Нухчин дарав
Сүүлийн 10 жилд хууль ёсоор бүртгэлтэй улс төрийн намын тоо 75-аас 17 болж буурсан буюу Нэгдсэн Орос намаас өөр сонголт байхгүй болтол өрсөлдөгчдөө намнаж чадсан. Энэ удаагийн сонгуульд гэхэд Яблоко намын 29 нэр дэвшигчид ямар нэгэн зөрчлөөс болж хасагдсан сурагтай.
Эцэст нь… Угаас авторитар улсын сонгуулиас ямар ч хариу хүлээх билээ. Гэвч Орост болж буй сонгуулийн ч бай, улс төрийн тактикууд манайх руу урсаад л ороод ирдэг. Гол тактик нь эрх баригчид сонголтгүй сонгууль явуулахын тулд анхнаас нь, бүр болохгүй бол дундаас нь өрсөлдөгчөө арчиж хаях буюу сөрөг хүчин байлаа ч тэр нь эрх баригчийн таалах өрсөлдөгчтэй ордог. Танил технологи.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.