
Ирээдүйд 2026 он хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр суралцах оюутнуудад олон унших, судлах сэдэвтэй, мөлжүүртэй жил байх нь гарцаагүй болсон. Учир нь энэ жил AI-н хамгийн том 3 тоглогч IPO хийхээ зарлаж, эхнээсээ хөрөнгө оруулалтаа амжилттай татаад байна. Үргэлжлээд дараагийн IPO-той холбоотой нэг сонирхолтой мэдээ гараад байна шүү.
💰 Хүлээлт өндөр IPO
Бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд буй Claude-н ард байдаг Anthropic ирэх 10 сард IPO хийх билээ. Тэгсэн Anthropic-н хөрөнгө оруулагчид тус компанийг IPO хийх үедээ $2 их наядын үнэлгээ давна гэж үзээд байна. Хэрэв энэ үнэлгээ биеллээ олбол Anthropic нь SpaceX (SPCX)-н $1.77 их наядын IPO-г давж, түүхэн дэх хамгийн том дүнгээр IPO хийх компани болох юм.
🧲 Гол хүчин зүйл
Хөрөнгө оруулагчдын IPO-н өөдрөг төсөөллийн гол шалтгаан нь Anthropic-н орлогын огцом өсөлттэй холбоотой. Тухайлбал, тэдний жилийн орлого 2026 оны эцэст $100-$120 тэрбумд хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байгаа нь одоогийн түвшнээсээ 10 дахин өссөн үзүүлэлт аж. Зарим хөрөнгө оруулагч нар Anthropic-н орлого энэ хурдаараа өсвөл $3 их наядын үнэлгээтэй компани ч болж чадна хэмээн үзээд байна.
Эцэст нь… $SPCX-н IPO-н дараахан MANGOS нэрийн дор AI-д хамгийн өндөр нөлөөтэй 7 компанийн нэгээр Anthropic нэрлэгдсэн. Харин одоо хөрөнгө оруулагчид тус компанийг $2 их наядын үнэлгээтэй болно хэмээн харах боллоо. AI-н халуурал үргэлжилж байна уу, эсвэл дараагийн технологийн аварга төрж байна уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.