• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 31, 2023
Тайлан

Авлига гаарсаар байна

yld
М.Хулан
1 сарын 31, 2023
1 сарын 31, 2023

Транспэрэнси Интернэшнл-с 2022 оны дэлхийн Авлигын Төсөөллийн Индекс (CPI)-ийг танилцууллаа. Манайх лав 6-н байр ухарсан харагдав.

  • CPI: Тус жагсаалтаар дэлхийн 180 улс орны төрийн албаны авлигын түвшнийг 0 (өндөр авлигатай)-100 (маш цэвэр буюу авлигагүй) хүртэлх онооны үнэлгээгээр эрэмбэлдэг.

Дундаж: Дээшээ ч үгүй, Доошоо ч үгүй 

2022 онд дэлхийн CPI-н дундаж оноо нь 43 байсан бөгөөд тус үзүүлэлт 11 жилийн турш өөрчлөлт оролгүй хадгалагдаад буй. Юу гэсэн үг вэ гэхээр улс орнуудын 66% нь 50-иас доош оноо авч авлигал шүдний өвчин болсон хэвээр байгаа юм. Илүү нарийн задлан харвал,

  • Дээдүүд: Тус тайланг Дани Улс 100 онооноос 90 оноо авч тэргүүлэв. Цаашлаад Финлянд болон Шинэ Зеланд нь 87 оноотойгоор удаалаад буй.
  • Тэд юу хийв? Жагсаалтыг тэргүүлсэн орнуудад хэвлэн нийтлэх эрх чөлөө, төсвийн зарлагын талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал, төрийн алба дахь шударга ёс, хараат бус шүүхийн тогтолцоо зэрэг үзүүлэлтүүд сайн хангагдсан байв. 
  • Доодууд: Удаан хугацаанд үргэлжилсэн дотоодын зөрчил мөргөлдөөнөөс болж Өмнөд Судан, Сири, Сомали зэрэг улсууд хамгийн бага буюу 13-12 оноог авсан байна.
  • Тэд ямар алдаа гаргав? Сүүл мушгисан орнуудад цагдаа, шүүх зэрэг шударга ёсны багана байх институт нь найдваргүй, муу ажилладаг төдийгүй авлигын эсрэг хууль нь цаас төдий хэрэгжиж байгаагаараа нийтлэг байжээ. 

Харин Монголд

Манай улс сүүлийн 10 жилийн туршид тасралтгүй доошилсон үзүүлэлттэй 10 улсын нэг нь болоодхов. Аргагүй дээ, 33 оноогоор 180-н улсаас 116-рт жагсаж байгаа хойно. Тэгвэл ЗГ-аас 2021 оны 7-р сард Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулж байсныг эргэн нэг санацгаая. Уг ажлын хэсгийг байгуулж байхдаа 30 жил төрийн албанд бугшсан авлигыг зогсоож авлигын индексээр 2 жилийн дотор 2 оронтой тоо руу оруулна гэж ам гарч байсан. 

  • b: Хэдий амласан ч эхний жилийг 6 байр хойшилсон үр дүнтэй үдэв. ЗГ-ийн амлалт ёсоор жилийн дотор дор хаяж 17 байр урагшлах л хэрэгтэй болох нь дээ.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.