
УИХ-аас ₮15.3 их наядын өртөгтэй, 124 төсөл, 186 арга хэмжээ бүхий 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан. "Чөлөөлье" гээд том уриа тавиад эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг 4 чөлөөлөлтийг зарлаж, мега төслүүдийг урагшлуулах юм гэнэ дээ. Базарваань. Танилцъя даа.
🫧🧼 Төлөвлөлтийн хөөс ба санхүүжилтийн тасалдал
Бид цаасан дээр том зорилт тавьдаг ч хэрэгжилт дээрээ бүдэрдэг уламжлалтай. Тухайлбал, 2025 оны төлөвлөгөөний биелэлт дунджаар ердөө 61%-тай гарчээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүн нь бүр 48.5%-ийн гүйцэтгэлтэй гарч. Гол шалтгаан нь төлөвлөсөн 326 төслийн 107-ынх нь санхүүжилт төсөвт огт тусгагдаагүй хасагдсанд оршино. Санхүүгийн сахилга батаа чангалахгүй бол 2027 оны ₮15.3 их наядын төлөвлөгөө ч цаасан дээр үлдэх эрсдэлтэй.
💔 Эдийн засгийн парадокс
Хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засгийн өсөлт, салбаруудын хөгжлийг дэмждэг байх ёстой. Өнгөрсөн онд эдийн засаг 6.8% өссөн. Энэ нь уул уурхайн салбартай л хамааралтай болохоос хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой гэхэд хэцүү. Угаас биелэлт "D" үнэлгээ авсны дээр иргэдийн бодит амьдралыг илтгэх бөөний болон жижиглэн худалдааны салбар 4.6% агшсан.
⛓💰 2027 оны гол төслүүд: Юунд бооцоо тавив?
Тэгвэл ирэх онд үнийн өсөлт, уул уурхайн бус салбаруудын гацааг даван туулахын тулд дараах гол төслүүдийг хэрэгжүүлнэ гэнэ.
Эцэст нь... Харж байгаачлан ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд гоц гойд шинэ, урьд хожид сонсогдож байгаагүй зүйл байхгүй. ₮15.3 их наяд гэдэг тийм бага ч дүн биш, улсын төсвийн 50%-тай дүйх дүн билээ. Энэ удаад өмнөх шиг “D” авчихгүйхэн шиг, үр дүн гаргах л хэрэгтэй дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.