• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 22, 2024
Тайлан

Дэлхийн Банк: Монгол цахим дэд бүтцээ хөгжүүлж урт хугацаанд гадаад худалдаагаа төрөлжүүлэх боломжтой

yld
С.Ангирмаа
1 сарын 22, 2024
1 сарын 22, 2024

Дэлхийн Банк Монголын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээг хийжээ. Бидэнд ер нь өрсөлдөх чадвар байна уу? Алив нэг шинжээдэхье.  

Хамаарал өндөр, зардал өндөр

Гадаад худалдаа гээд яриад эхлэхээр экспортын төрөлжилт хязгаарлагдмал, түүхий эдээс хэт хамааралтай гээд ТОП асуудлууд сөхөгдөнө. Угаас өнгөрсөн онд нийт $15.2 тэрбумын экспорт хийсний 91.2%-ийг эрдэс баялгийн экспорт бүрдүүлж буй. Энэ нөхцөл байдал сүүлийн 20 жил дараалан үргэлжилснээр Монголын экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад хязгаарлагдмал болгож байгаа.  

  • Хаягдагсад: Түүхий эдээс хамааралтай байх тусам үнийн савлагаанаас үүдэн тогтворгүй байдал үүснэ. Ингээд ирэхээр уул уурхайн бус экспорт боомилогдож, өрсөлдөх чадвар нь алдагдаж буй. Нийт экспортын 10% хүрэхгүй хэсэг нь түүхий эдийн бус экспорт байна гэхээр… 😖  
  • Логистик хоцрогдолтой: Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны үйл явцыг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч хилийн боомтууд дээр баримт бичгийн болон хил нэвтрүүлэх шаардлагуудыг хангахад улам их хугацаа шаардагдаж байгаа нь хил дамнасан худалдааны үр ашгийг бууруулж байгаа аж.  

Тэгээд одоо яах ёстой юм бэ? 

Цахимж. ОУ-ын стандартыг бүрэн хангахгүй, дотоодод мөрдөгдөж буй стандартын хэрэгжилт сул байгаа нь экспортын потенциалыг бууруулж буй. Тиймээс цахим дэд бүтэц хязгаарлагдмал байдал, хууль эрх зүйн зохицуулалтын орчин сул байгааг засах замаар урт хугацаанд гадаад худалдаагаа төрөлжүүлэх боломжтой байгаа юм.  

Яамдууд анхаар!

Дэлхийн Банкнаас холбогдох яамдуудад гадаад худалдааны өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх хэд хэдэн зөвлөмж хүргэсэн аж. Зөвлөмжийн дагуу бол үндэсний блокчэйн дэд бүтцийг бий болгох, ОУ-д мөрдөгдөж буй дүрэм, журмуудтай нийцсэн хууль эрх зүйн зохицуулалтыг мөрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Заа тэгээд экспортын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болдоггүй юм аа гэхэд хөгжилтэй нь хөл нийлүүлж алхах хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.