УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгууль болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлджээ. Үүнтэй холбоотойгоор Lemon Press компани сонгуулийн үеэр хэрхэн ажиллах редакцын бодлогоо албан ёсоор нээлттэй танилцуулж байна.
Манай компани өнгөрсөн 4 жилийн хугацаанд аливаа нам, эвслээс хараат бусаар бизнес, санхүү, хөрөнгийн зах зээлийг тоймлон үйл ажиллагаа явуулсаар иржээ. Энэ хугацаанд хараат бус мэдээллийг уншигчдадаа хүргэж, өөрсдийн үнэт зүйлээс ухралгүй ухаалаг шийдвэр гаргахад мэрийж ажиллаж байсныг манай уншигчид андахгүй.
Энэхүү үнэт зүйл, эрхэм зорилгоо бататгаж манай компани сонгуулийн үеэр мэдээллийн тэгш байдлыг хангах замаар ажиллах бөгөөд аливаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй сурталчилгааны зорилготой нээлттэй, тэгш хамтран ажиллах зарчмыг баримтлах юм. Бид уншигчдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан бодит, тэнцвэртэй мэдээллийг хүргэн ажиллах болно гэдгээ амлаж байна.
Хүндэтгэсэн,
Lemon Press
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.