Богд банк нь нийт хүүхэд багачууддаа зориулан Universal Studio-руу гэр бүлийн 1 гишүүнтэй хамт аялах эрхтэй “Дурсамж түгээе” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны 12 сарын 31-нийг дуустал зарлажээ.
1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Богд банкны “Итгэл” хүүхдийн хадгаламжаар шууд хүлээн авдаг байх шаардлагатай.
2. Тус хадгаламждаа ₮50 мянгын орлого хийх бүрд Universal Studio-руу гэр бүлийн 1 гишүүний хамт аяллаар явах 1 сугалааны эрх үүснэ.
3. Энэ оны 12 сарын 31-нийг дуустал анх удаа хүүхдийн мөнгөн тэтгэмжээ “Итгэл” хүүхдийн хадгаламждаа авч эхэлсэн бол 1 удаа 5 сугалааны эрх олгож, бусад бүх орлого ₮50 мянга тутамд 1 эрх олгох аж.
4. Нийт үүссэн эрх дундаас “Дурсамж түгээе” аяны азтай хүүхэд багачуудаа 2026 оны 1 сарын 9-нд тодруулах нь.
Богд банк олон улсын эх үрсийн баярыг угтаад уламжлал болгон зарладаг “Итгэл” хүүхдийн хадгаламжийн гарын бэлэгтэй аяныг шинэ болон хуучин бүх харилцагч хүүхэд багачууддаа зориулан дахин зарлаж байна. Тус аян нь 6 сарын 13-ныг дуустал хугацаанд “Итгэл” хүүхдийн хадгаламждаа ₮200 мянгаас дээш орлого хийсэн зөвхөн эхний 500 хүүхдэд тусгай гарын бэлгийг бэлэглэхээр бэлдсэн тул амжиж Богд банкны салбар тооцооны төвүүдээс бэлгээ аваарай.
Гарын бэлэгтэй аянд хэрхэн оролцох вэ?
1. 6 сарын 13 хүртэл "Итгэл" хүүхдийн хадгаламждаа ₮200 мянгаас дээш орлого хийсэн байх,
2. Нэг харилцагч зөвхөн 1 бэлэг авах боломжтой,
3. Аянд хамрагдсан зөвхөн эхний 500 хүүхэд гарын бэлэгтэй.
Цаашлаад тус банк бяцхан хүүхэд багачууддаа зориулаад сар бүр шинэ шинэ гэнэтийн бэлгийг задлахаар бэлдсэн байгаа тул Богд банкны харилцагчид “Дурсамж түгээе” урамшуулалт аянд идэвхтэй хамрагдана биз ээ.
📞 Холбогдох: 7577-1199
Эх сурвалж: Богд банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.