• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 21, 2025
Зах зээл

Нээлттэй ББСБ-уудын 2024 оны дүр зураг

yld
С.Ангирмаа
2 сарын 21, 2025
2 сарын 21, 2025

Тайлангийн үе бараг шувтарч байна даа. Өнөөдөр нээлттэй ББСБ-уудын 2024 оны дүр зургийг харцгаая. Нэлээд өссөн байна шүү. 

📌 Том зураг: Олон зээлдэгч, их зээл

Одоогоор Монголд 573 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо 2022 оныхоос 60-аар нэмэгджээ. Эдгээрт давхардсан тоогоор 5.4 сая харилцагч байгаа нь жилийн өмнөхөөсөө 18.9% өссөн хэрэг. Улмаар цэвэр зээлийн хэмжээ нь 80% нэмэгдэж ₮5.7 их наядад хүрээд байна. Өөрөөр хэлбэл, ББСБ-уудын цар хүрээ нэлээд тэлж байгаа гэсэн үг.

📈 Нээлттэй 5 = Салбарын 20%

Харин таван зуун ББСБ дундаас таван ББСБ хэдийн IPO хийж олон нийтэд нээлттэй болсон. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд дунджаар 61.8% өсөж ₮1.4 их наядад хүрсэн нь нийт ББСБ-ын салбарын нийт хөрөнгийн 19.7%-ийг эзэлж байна. Түүнчлэн тэдний хүүгийн орлого, харилцагчийн тоо нэмэгдсэнээр цэвэр ашгийн хэмжээ нь дунджаар 54% өсөж нийтдээ ₮135.9 тэрбумд хүрчээ.

  • 💪 Санхүүжилтийн эрэлд: Үүнээс гадна ББСБ-ууд санхүүжилт, эх үүсвэр татах тал дээр чамгүй сайн ажиллаж байгаа. Санхүүгийн салбарын бондын 81.1%-ийг ББСБ-ууд гаргасан байгаагаас л харагдаж байгаа юм. Нэмээд МХБ (MSE) дээр байгаа 10 нээлттэй бандны 3 нь ББСБ-ынх аж. 

🔺🔻 Уналт, босолттой

Цаашлаад эдгээр 5 ББСБ-ын зах зээлийн үнэлгээг харвал, 2024 онд 3-ынх нь өсөж, 2-ынх нь буурсан байна. Энэ дундаас нийт хөрөнгө нь хамгийн ихээр өссөн ЛэндМН ББСБ (LEND)-ын зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр буюу 183.5% өссөн бол Сэндли ББСБ (SEND)-ынх хамгийн ихээр буюу 4.8% буурсан аж. 

  • 💰 Ногдол ашиг: Түүнчлэн эдгээр ББСБ-уудаас одоогоор Ард Кредит (ADB)-ээс бусад нь 2024 оны цэвэр ашгаасаа нийт ₮19.5 тэрбумын ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргав. Эдгээрийн дундаж өгөөжийг хувьцаа тус бүрийн 2024 оны хаалтын үнээр тооцвол 4.9% болж байгаа юм. 

Эцэст нь… Монголчуудын амьдралын хэв маяг, санхүүгийн чадамжаас хамаарч ББСБ-ууд хурдацтай хөгжиж байна. Саяхан Инвескор ББСБ (INV) л гэхэд Лондоны хөрөнгийн биржид бүртгэгдсэн. Банк, санхүүгийн хэдэн компани л Монголын хөрөнгийн зах зээлийг өнгөлж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.