• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 26, 2021
Санхүү

₮30 тэрбумыг нүд ирмэхийн зуурт босгосон түүх

yld
Б.Эсүхэй
8 сарын 26, 2021
8 сарын 26, 2021

Хэдэн өдрийн турш хүмүүсийн ярианы сэдэв болоод байсан IHC койны анхдагч зах зээлийн арилжаа дотоодын 4 бирж дээр нэгэн зэрэг явагдаж, нүд ирмэхийн зуурт л 100% биеллээ. Цаана чинь давхардсан тоогоор хагас сая хүн IEO-д оролцохоор хандсан гэж байдаг шүү.

Анхдагч зах зээл 

IHC койны хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх хэмжээ ₮30 тэрбум байсан бөгөөд IEO-д нийтдээ 20 мянган хүн оролцож, койны захиалга 1 цагийн хугацаанд бүрэн дуусжээ. Хөрөнгийн зах зээл дээр дотоодын компаниуд маань IPO, бонд босгох гэж ямар хугацаа зарцуулдаг билээ дээ. Ёстой л манай санхүүгийн салбарт түүхэнд бичигдэх өдөр болжээ. IHC-ийн хувьд нийт 1 их наяд койн байгаагаас одоо 100 тэрбумыг нь олон нийт эзэмшиж эхэллээ.  

Крипто биржүүдийн оролцоо

Анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэнтэй зэрэгцээд хамгийн түрүүнд Coinhub-ийн захиалга 30 секундэд хаагджээ. Бусад биржүүдийн захиалгын хувьд системийн хэт ачааллаас шалтгаалж харьцангуй сүүлд дууссан аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 4 бирж дээр нийт ₮663 тэрбум цугларсан гэнэ. Хэрэв бүх бирж Coinhub шиг байсан бол ёстой нүд ирмэхийн зуурт л захиалга биелэх байж дээ.

  • Coinhub: Тус биржээр нийт 2,860 хөрөнгө оруулагч IHC койны анхдагч зах зээлийн арилжаанд оролцжээ. (Эд нарын нэг нь гэхээр л инээд хүрээд байх юм.) 
  • DAX: Сервер хэт их ачаалсны улмаас 40 минутын дараа эхэлсэн ч DAX биржийн захиалга 11 секундэд дуусчээ. 
  • Trade.mn: Нийт 130 мянган хүн Trade.mn биржээр захиалга өгөх гэж оролдсон нь систем гацахад хүргэсэн аж.
  • CompleX: Сервер гацаж, систем хэт ачаалсан ч гэсэн ямартай ч захиалгууд амжилттай биелжээ. 

Эцэст нь... 

Санхүүгийн салбарт анхдагч зах зээлийн арилжаа ямар байхаас шалтгаалж хоёрдогч зах зээлийн арилжаа хэр байх нь тодорхойлогддог гэсэн бичигдээгүй дүрэм байдаг билээ. IHC-ийн хувьд энэ дүрэмд хэр захирагдахыг ирэх 9 сарын 13-нд хүлээх л үлдлээ дээ. 

Хэрэв та өмнө нь Lemon Press- ийн IHC койнын талаар бичсэн нийтлэлийг уншихыг хүсвэл энд дараарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.