
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдөр "Ерөнхий сайдаас асуу" уулзалтын үеэр ган, зэс, нүүрс-пиролиз, хөнгөн цагааны мега төслөөр 2030 он гэхэд 41 мянган ажлын байр бий болгоно гэлээ. Дархан, Эрдэнэт, Багануур, Сүхбаатарт хэрэгжих эдгээр төслийн сонгон шалгаруулалт, гэрээний явц нь бодит асуулт дагуулж байна.
👀 Явц ба боломжууд
Одоогоор хамгийн бодитой ахицтай байгаа нь $134 саяын өртөгтэй нүүрс-пиролизын үйлдвэр юм. Тус төсөлд 9 компани санал ирүүлснээс 67%-ийг нь эзэмших хамтарсан компани байгуулагдсан. Төсөл 2028 онд ашиглалтад орж, 400 ажлын байр бий болгох төлөвтэй байгаа ч үлдсэн 33%-ийн эзэмшигч болон ерөнхий гүйцэтгэгч нь тодорхойгүй.
📌 Сорилт ба бодит тоо баримтууд
Бусад мега төслийн хувьд санхүүжилт болон гэрээний асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
🤔 Ажлын байрны тооцоолол ба хугацааны эрсдэл
Зарлагдсан тооцоогоор зэсийн төслөөс 4-5 мянга, гангаас 1,200, нүүрс-пиролизоос 400 буюу нийт 6-7 мянган ажлын байр л тодорхой байна. Ерөнхий сайдын амласан 41 мянган ажлын байрны үлдсэн 34 мянга нь ямар эх үүсвэрээс гарах нь тодорхойгүй.
Эцэст нь… Чухал төслүүдийг он удаан жил гацаадаг, түүнийгээ явуулна гэж попордог жишиг тогтлоо. Гэрээ, шалгаруулалт нь дуусаагүй бусад төслөөр 2030 онд 41 мянган ажлын байр гаргана гэдэг тун өндөр амлалт. Үр дүнг зарласан тоогоор биш, ажилласан үйлдвэрээр нь дүгнэх нь зүйтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.