• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 9, 2024
Бизнес

Дэлхийн топ компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаа цорын ганц Монгол хүн Б.Болд

yld
С.Ангирмаа
4 сарын 9, 2024
4 сарын 9, 2024

Дэлхийн топ компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаа цорын ганц Монгол хүн Б.Болд Rio Tinto (RIO)-д дахин дэвшлээ. Тэрбээр Rio Tinto-н Арилжаа болон Бизнес Хөгжлийн Асуудал эрхэлсэн захирлаар томилогдоод байна. Ямар учиртай албан тушаал вэ, юу өөрчлөгдөх вэ?  

Илүү далайцтай ажил руу 

Б.Болд нь одоогоор Rio Tinto-ийн орлогын 11%-ийг бүрдүүлдэг Зэсийн группийн захирлаар ажиллаж буй. Харин шинэ ажлаа 9 сарын 1-нээс хүлээж авна. Түүний хувьд анх 2013 онд Rio Tinto-д орсноосоо  хойш 5 дахь удаагаа албан тушаалаа ахиулж буй.  

  • Юу хийх вэ? Тэрбээр одоо зөвхөн Зэсийн групп биш 36 улс дахь Ринто Тинтогийн бүхий л үйл ажиллагаанд хамааралтай бизнесийн хөгжил, борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр, логистикийн үйл ажиллагааг хариуцахаар болж байна.
  • Өөрчлөлт: Rio Tinto бол зэсээс гадна төмрийн хүдэр, хөнгөн цагаан, лити, очир эрдэнэ зэрэг олон төрлийн металл, эрдэс бодисыг нийлүүлдэг дэлхийн 2 дахь том уул уурхайн компани. Тэгэхээр Б.Болд өмнө нь зөвхөн зэсийн боловсруулалт, борлуулалт, стратегид анхаарлаа хандуулдаг байсан бол одоо том группийн хэмжээнд бүхий л бизнесийн үйл ажиллагааг удирддаг болно гэсэн үг.

Хамгийн том уул уурхайн төслийг хөдөлгөнө 

Цаашлаад, Б.Болдын хүлээж буй бас нэг том үүрэг нь Rio Tinto-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төслийг үргэлжлүүлэн хариуцах явдал. Тэрбээр 27 жил гацаанд байсан дэлхийн хамгийн том уул уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрийг амжилттай хийснээр төслийг хөдөлгөж чадсан  билээ.  

Том зургаар… 

Rio Tinto төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнийхээ хүрээнд 2024-2026 оны хооронд жил бүр $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Хөрөнгө оруулалтын томоохон хэсэг нь 2025 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр хүлээгдэж буй Simandou төсөлд зарцуулагдана. Тэгэхээр шинээр томилогдож буй Арилжаа болон Бизнес Хөгжлийн Асуудал эрхэлсэн захиралд хийх ажил нэлээд их байгаа нь ил.  

Эцэст нь… Монгол хүн дэлхийн ТОП уул уурхайн компанийн удирдлагаар ажиллаж байна гэхээр бахархууштай байна даа. Гэснээс бидний Б.Болдтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж үзээрэй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.