
AirBnB (ABNB), Coinbase (COIN), Doordash (DASH) гэхчлэн цахиурын хөндийн өсөх ирээдүйтэй стартапуудыг эх барьж, зах зээлд амжилттай гаргасан венчур хөрөнгө оруулалтын компани Y Combinator (YC)-н ээлжит улирлын хурдасгуур хөтөлбөр эхлэх гэж байна.
💫 Аз од гийсэн 3 сар
Тэд жил бүр тодорхой чиглэлүүдийг онцолж, тухайн жилдээ ямар стартапуудад хөрөнгө оруулах шалгуураа хуваалцдаг. Тухайлбал, 2022-2023 онд YC уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологи, боловсрол, төрийн үйлчилгээ программ хангамж, санхүү, сансар судлал зэрэг олон салбар руу хөрөнгө оруулах хандлагатай байсан. Тухайн үед AI-г үндсэн бус бусад салбарын үйл ажиллагааг дэмжих туслах технологи хэмээн харж байсан юм.
🏃🏻♀️💨 Хөрөнгө оруулахад бэлэн
Энэ удаагийн хөтөлбөрөөр тэд ЗГ-ын AI зөвлөх, томоохон корпорацуудыг холбосон B2B AI систем гэхчлэн 6 төрлийн AI чиглэлийг онцлоод буй. Тухайлбал, Америкийн ЗГ жил бүр Deloitte, McKinsey, Accenture зэрэг зөвлөх үйлчилгээний компаниудтай гэрээ байгуулахад $100 гаруй тэрбумыг зарцуулж буй. YC-н хөрөнгө оруулагчид үүнийг виртуал зөвлөхүүдээр орлуулж чадах стартапуудыг хайж байгаа аж.
Эцэст нь… Өнгөрсөн 2 жилд OpenAI-н нөлөөгөөр AI-н энгийн хэрэглээ эрчийг авсан. Ирэх жилүүдэд бүтээгч талаас AI-н халуурал, шуурга дэгдээх хэмжээний ямар стартапууд төрөн гарах боломжтойг YC-н хөрөнгө оруулагчдын хүлээлтээс баримжаалж болохоор.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.