• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 4, 2022
Зах зээл

"Виртуал хөрөнгийн хууль" мөрдөгдөж эхэллээ

lemonpress
Lemon Press
3 сарын 4, 2022
3 сарын 4, 2022

Өнгөрсөн Баасан гарагаас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” мөрдөгдөж эхэлсэн. Ийнхүү СЗХ-ноос уг хуулийг дагаж мөрдөх журмын төслүүд дээр нээлттэй санал авч байгаа билээ. Тэгвэл ирэх саруудад крипто салбарын үйл ажиллагаа ямархуу байр байдалтай байхыг харцгаая. 

Биржүүдийн хувьд

Хуулийн дагуу СЗХ-ноос крипто биржүүдийг бүртгэж, харин биржүүд ямар койныг бүртгэхээ өөрсдөө шийдээд явах юм. СЗХ 6 сарын 25-аас биржүүдийг бүртгэж эхлэх ба хууль хэрэгжихээс өмнө үйл ажиллагаа эхлүүлсэн биржүүдийн хувьд 9 сарын 25 гэхэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Журмын төслийн дагуу бирж үйл ажиллагааны чиглэлээс хамаарч дор хаяж ₮0.5-₮1.5 тэрбумын хувь нийлүүлсэн хөрөнгө, хүний нөөц, программ хангамжийн шаардлагыг хангасан байх ёстой. Түүнчлэн, стэйкинг үйл ажиллагааг эрхлэх биржийн хувьд өөрийн хөрөнгөөс 30 дахин их хөрөнгийг удирдахгүй байх гэх мэтээр заалтууд орж ирж буй.   

Койн эзэмшигчдийн хувьд 

Таны эзэмшдэг койны арилжаалагдаж буй биржүүд бүртгэгдэж эхлэх хүртэл бас нэлээн хэдэн сар байна аа гэсэн үг. Тэр хүртэл хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаж буй койнуудын арилжаа хэвийн явах ч 9 сарын 25 гэхэд тухайн бирж нь СЗХ-нд бүртгэгдээгүй бол яах нь тодорхой бус байна. Мэдээж тухайн үед бүртгэлтэй болсон бирж рүү шилжих боломж байгаа ч хүлээн авах бирж байх уу гэдгээс бас хамаарна.  

Шинээр койн гаргах гэж буй хүмүүсийн хувьд 

Шулуухан хэлэхэд та койн гаргах гэж байгаа бол жаахан харзнах хэрэгтэй. Учир нь биржүүд бүртгэгдэж эхэлтэл дор хаяж 4 сарын хугацаа байна. Харин эхнээсээ бүртгэгдээд эхэлбэл, тухайн бирж дээр гарах нь зөв сонголт биз ээ. Түүнчлэн ойрын хэдэн сардаа койноор хөрөнгө оруулалт татсан ч тухайн койныг хоёрдогч зах зээл дээр гаргахыг хориглоод буй. Мөн СЗХ-ноос койнын танилцуулга, технологийн аюулгүй байдал, эдийн засгийн үр ашигтай эсэх зэрэг дээр шалгуурууд тавьж буй учир тэдгээрийг хангах тал дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байх. Яарвал даарна гэгчээр хэдэн сардаа бол IEO төлөвлөөд дэмий л болов уу. 

Эцэст нь 

Ийнхүү 10 сараас крипто салбар маань нэлээн цэгцэрч эхлэхээр байна. Та ч мөн крипто салбарын зохицуулалтын орчин нөхцөлд өөрийн саналыг өгөхийг хүсвэл энд дарж, журмын төсөлд саналаа хүргүүлээрэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.