
168 хоногтой Ерөнхий сайд Н.Учрал кабинетдаа халаа, сэлгээ хийж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор болов. Өнгөрсөн 5 жилд ЗГ 3 удаа унаж, одоо ч тогтворгүй байдал нь үргэлжилж байгаа ч үүнээс тогтворгүй суудал бол Хууль зүйн сайдынх.
🏇 Сайдын булгидаг суудал
2020 оноос өмнөх сайд нарын ажиллах хугацаа кабинетын насжилтаар хэмжигддэг байсан бол түүнээс хойш ялангуяа нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор уг суудал нэлээн дэнжгэнэсэн. Тухайлбал, тус хугацаанд ажилласан 6 сайдын 3 нь кабинет нь унаснаас болж солигдсон бол үлдсэн 3-ын 1 нь Хотын дарга, 1 нь нүүрсний их тэмцэл, сүүлийнх нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар огцроод буй.
Өөрөөр бол эрх баригчид юмс хүссэнээр нь явахгүй тохиолдолд бие биеийнхээ хэргийг ухаж, ил гаргана гэж олон нийтэд дохиж, зангадаг хэр нь хоорондоо зохицсоны дараа тэр их тэмцэх хүсэл нь огторгуй руу одчихдог талтай.
🤔 Шүүх хэзээ биеэ даах вэ?
Гэвч том зургаараа улс төрчид, эрх баригчдын үйл ажиллагааг шүүж, дэнслэх ёстой шүүх институтийн бие даасан байдал, хүч гэх зүйлгүй болж байна. Гэтэл уг институт чинь засаглалын тулганы 3 чулууны нэг гээд байгаа.
Эцэст нь… Сүүлийн 10 жилд манай улсын шүүх институт хүчээ хэр алдаж буйг Хууль дээдлэх ёсны индексэд 20 байр ухарч, өнгөрсөн онд 143 орноос 67-рт жагсах болсноос дүгнэнэ биз ээ. Нөгөө талд хөрсөн дээр хүний эрх, өмчийн эрхийн асуудал эрх баригчдын зодооныг давж чадахгүй хүлээгдсээр.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.