Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс 2022 оны аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргалаа.
Ерөнхий үзүүлэлт
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж өмнөх жилийнхээс 6 оноогоор буурч 65 болов. Учир нь аймгуудын бизнесийн үр ашгийн дундаж 9 оноогоор, эдийн засгийн тамир тэнхээний дундаж 6 оноогоор тус тус буурчээ.
Хаана өсөж, хаана буурав?
Булган, Завхан, Говь-Алтай: 2022 онд 17 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан ч тус аймгуудын оноо өсжээ. Үүнд засаглалын үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлтүүд сайжирсан нь нөлөөлөв.
Ховд, Увс, Баян-Өлгий: Харин баруун аймгуудын оноо хамгийн ихээр багасжээ. Ховдын оноо 20-иор, Увсынх 19-өөр, Баян-Өлгийн оноо 16-аар тус тус буурлаа. Тэдний санхүү, амьжиргаа, бизнесийн үзүүлэлтүүд дордсон нь энэ. Алслагдах тусам асуудал ихсээд байна уу, даа.
Баян ходоод: Жагсаалтын сүүлийг Дундговь мушгисан нь тэдний хөгжлийн бодлоготой холбоотой аж. Тиймээс засаглалаа сайжруулах, бүтээн байгуулалт хийх, ажлын байр нэмэгдүүлэх асуудал тулгараад буй.
b
Аймгуудын өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйлс дундаас бизнесийн үр ашгийн дундаж оноо хамгийн бага буюу 52.7 байна. Тэгэхээр соёлын төв, ордон барих биш бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй байгаа юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.