Дэлхийн стандартад нийцсэн тахианы махыг шинэхнээр нь нийлүүлэхээр зорьж буй “Баялаг Тахиа” компанийн үйлдвэрт бэлтгэсэн Primeat Chicken хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн боллоо.
Баялаг Тахиа компани нь өөрийн аж ахуйдаа махны чиглэлийн тахиаг өндөгнөөс нь эхлэн бойжуулж эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй. Тэд шинэхэн үйлдвэрлэсэн тахианы махныхаа амт чанарыг алдагдуулахгүй хэрэглэгчдэд хүргэхээр зорьж, Мэтагро компанийн Primeat брэндтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ “Primeat Chicken” нэрээр гаргаад байна. Тодруулбал,
Сонирхуулахад, Primeat брэнд нь өндөр зэрэглэлийн үхрийн махны зах зээлд танилцуулагдаад удаагүй байгаа ба чанар, стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг хүйтэн хэлхээгээр дамжуулж, шинэхнээр нь хэрэглэгчдэд хүргэхээр маркетинг, борлуулалт, түгээлтийн цогц системийг хөгжүүлж, брэндийн багцаа улам бүр баяжуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн уг хамтын ажиллагааны хүрээнд Баялаг Тахиа компани нь бүтээгдэхүүнийхээ чанар, сав баглаа боодлыг Primeat брэндийн стандартад нийцүүлэн тогтвортой нийлүүлэхээс гадна, тус брэндийн борлуулалт, түгээлтийн системээр дамжуулан хэрэглэгчдэд шинэхэн тахианы махыг хүргэхийг чухалчилж буй.
За тэгээд 2 сарын 29-ний өдрөөс эхлэн 5 хоногийн турш Шангри-Ла Моллд үргэлжлэх Primeat Chicken брэндийн танилцуулгад хүрэлцэн ирэхийг урьж байна.
🔗 Дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.