• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 13, 2024
Уул уурхай

Чухал ашигт малтмал ба Монголын уул уурхай

yld
С.Ангирмаа
2 сарын 13, 2024
2 сарын 13, 2024

Чухал ашигт малтмал гэж урд, хожид дуулж байв уу? Ер нь чухал ашигт малтмал болон Монголын уул уурхайн хөгжил хоорондоо хамааралтай юу? 

Чухал гэсний учир

Улс орон бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, шаардлагад тулгуурлан чухал ашигт малтмалыг янз бүрээр тодорхойлдог. Ингэхдээ эдийн засгийн ач холбогдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэл, орлуулах боломж гэх мэтийг харгалзан үзнэ. Америк л гэхэд эдийн засаг, үндэсний батлан хамгаалахад чухал ач холбогдолтой ашигт малтмал гэж 35 чухал ашигт малтмалын жагсаалтыг хөтөлдөг бол Европын Холбоо 20 чухал түүхий эдийг, Хятад 15-ыг тодорхойлжээ.  

  • Хэрэглээ: Тэдний тодорхойлсон чухал ашигт малтмал нь ухаалаг гар утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний технологи, эмнэлгийн хэрэгсэл зэрэг өргөн хүрээний бараа, үйлчилгээ үйлдвэрлэхэд амин чухал гэсэн үг.

Чамайг сонголоо: Зэс

Хамгийн их нэрлэгдсэн чухал ашигт малтмалд цахилгаан машин, электроникийн батарейнд ашигладаг лити, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг орно. Харин Америк, Чили, Канад, Хятад, Япон, Энэтхэг зэрэг улсууд зэсийг чухал ашигт малтмалд тооцож буй. Тэгэхээр нэг юм бодогдохгүй байна уу? 

  • Монголд ирэх боломж: Аль болох олон орон зэсийг чухалчилж моодонд оруулах тусам бидэнд ашигтай. Ирэх жилүүдэд Оюу толгой бүрэн чадлаараа ажиллах үед Монголын зэсийн зах зээл дэх цар хүрээ тэлж бусад түүхий эдийн үнэ унах, нүүрсний зах зээл хумигдах зэрэг сөрөг шокийн нөлөөг бууруулах юм. Мэдээж зэсийн экспортын өсөлтийг дагаад эдийн засаг ч тэлнэ.
  • Биднийг сонирхоод эхэлсэн: Түүнчлэн өнгөрсөн сард Эрдэнэс Монгол ХХК Өмнөд Солонгосын Кум Яанг ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Тэгэхээр бид зөвхөн Хятад гэхгүй бусад улс оронд ч чухал ашигт малтмалын экспорт хийх боломжтой. Хэдий чинээ олон улстай л найзархаг байна төдий чинээ хүчирхэгжих билээ.  

Өөр өнгө

Уг нь бол чухал ашигт малтмал Монголын уул уурхайн салбарт шинэ өнгө нэмэхээр байна. Бүх улс орон эрчим хүчний шилжилт хийж нүүрснээс татгалзах болсон энэ үед бид арай өөр аргаар хоолоо олж идэх шаардлагатай болно. Харин нөгөө талд бэлээхэн зэс, газрын ховор элементийн нөөц нь ч байна, зах зээл нь ч байна. Тэгэхээр энэ цаг үеийг сайн ашиглаж уул уурхайн салбарт эргэлт хийх хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.