Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 9 сарын 19, 2024
Эдийн засаг

Стратегийн 16 ордын 7 нь төрийн оролцоотой

yld
С.Ангирмаа
9 сарын 19, 2024
9 сарын 19, 2024

Манай эдийн засгийг уул уурхай л нуруун дээрээ авч явдаг. Гэтэл энэ салбарт нэлээд хэдэн асуудал бий. Төрийн оролцоотойгоор бодлогын өөрчлөлт бүрээр асуудал хурцдаад л намжаад л… Өнөөдөр стратегийн ордуудын эргэн тойронд юу болж байгаа талаар хүргэе.

16 ➡ 7, 9

Манай эдийн засгийн оргил үе буюу одоогоос 12 жилийн өмнө “Стратегийн” гэх тодотголд 39 ордыг нэр дэвшүүлж байлаа. Харин одоогийн байдлаар үүнээс 16-г стратегийн орд гэж бүртгэсний 7 нь төрийн оролцоотой, 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. 

  • 📃 Учир начир: Саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хуулиас бүрдсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн орд эзэмшигчид хувьцааныхаа 10%-иас доошгүйг олон нийтэд нээлттэй арилжаалах шаардлагатай буюу IPO хийх хэрэгтэй болсон гэсэн үг. 
  • 😶 Нээлттэй хэд нь: Стратегийн нүүрсний ордуудын олборлогчид буюу Багануур ХК (BAN), Шивээ овоо ХК (SHV) гэх нээлттэй компаниуд бий. Гэхдээ өдрийн од шиг хэдэн арилжааны түүхтэй, үйл ажиллагааны тайлан нь ч алдаг оног. Тэгэхээр энэ заалтыг биелүүлэхийн тулд нэлээд их өөрчлөлт хэрэгтэй болох нь. 
  • 💭 Төрийн оролцоо нэмэгдэх үү? Нэмээд стратегийн ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заасан. Энэ заалт хэрэгжвэл стратегийн ордод байгаа одоогийн төрийн оролцоо улам нэмэгдэх нь.

❗ Цаасан дээрх заалтууд хэзээ хэрэгжих вэ? 

Уг нь бол банкны реформ болж бүх системийн банк гарсан хуулийн дагуу IPO хийгээд, банкны 1 хувьцаа эзэмшигч дээрх төвлөрөл 20%-иас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг хугацаандаа хэрэгжүүлээгүй гээд $1.3 тэрбумын ээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл байдал үүсээд байсан. Харин стратегийн ордуудын мөрдөх хуулийн араас ямар нэгэн шийдвэр, хэрэгжүүлэлт явахгүй л байна.     

Эцэст нь… Уг нь бол хууль дүрмийг мөрдөнө, мөрдөх боломжтой, ач холбогдолтой гэж бодож л баталдаг байлтай. Яг хуулиараа стратегийн ордууд 10%-иа нээлттэй арилжаалдаг болчихвол жинхэнээсээ л бид баялагтаа эзэн болох байх. Гэхдээ түүнээс өмнө төрийн оролцоог ямар байхаа тогтоож, хэзээ хуулийн хэрэгжилт хангагдахыг тодорхойлж, эрх зүйн орчин, зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй санагдана.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.