
Үл хөдлөх хөрөнгийн салбарт 25 жилийн туршлагатай NCD Группийн Богдхан уулын энгэр, Хатан Туул голын хөвөөнд хэрэгжүүлж буй RIVIERA ESTATE өндөр зэрэглэлийн цогцолбор хотхон захиалга авч эхэллээ.
Хотын хөгжил нэмэгдэхийн хэрээр орон сууцны үнэ цэнийг зөвхөн хотын төвд ойр байршлаар бус, байгальд ойр, нам гүм орчин, хувийн орон зай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангасан цогц төлөвлөлтөөр нь үнэлэх хандлага нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээнд нийцүүлэн RIVIERA ESTATE төсөл нь Улаанбаатар хотын үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж буй бүсэд Баянзүрх дүүргийн 11-р хороонд, хотын төвөөс 10 км зайд хэрэгжиж байна. Нийт 42 га талбайд Single House, Villa, Condo сууц болон сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний цогц төлөвлөлттэй тус төсөл нь хотын төвтэй ойр, байгалийн амар амгалан, цэлгэр орон зай, тав тухтай амьдрах орчинтой хослуулж, ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэсэн гэр бүлүүдэд зориулан шинэ сонголтыг санал болгож байна.

Байгалийн тогтцод нийцсэн шаталсан төлөвлөлт
RIVIERA ESTATE төслийн гол онцлог нь уулын байгалийн налуу, газрын өндөржилттэй уялдуулсан шаталсан архитектурын шийдэл юм. Сууцуудыг газрын тогтцод нийцүүлэн өөр өөр түвшинд байршуулснаар барилга хоорондын харагдцын давхцалыг багасгаж, их хотыг тольдох панорама харагдац, цэлгэр террас, хувийн орон зайн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нам давхар, цөөн айлын зохион байгуулалт нь оршин суугчдын тав тух, тайван амьдрах орчныг бүрдүүлсэн шийдэл болж байна. Түүнчлэн хотхоны авто зам, явган хүний зам болон дэд бүтцийн шийдлүүдийг газрын байгалийн налуу, өндөржилттэй уялдуулан төлөвлөж, оршин суугчдын өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг автомашинаар болон явганаар аль алинаар нь саадгүй, аюулгүй, тав тухтай байхаар төлөвлөсөн.
NCD Групп нь River Garden, Time Square, River Plaza, Garden City, Casa Da Vinci, Vega City зэрэг томоохон төслүүдээрээ гэр бүл төвтэй төлөвлөлт, ногоон байгууламж, тав тух, аюулгүй байдал, хувийн орон зайг эрхэмлэсэн амьдрах орчныг цогцоор нь бүтээн байгуулж ирсэн. Энэхүү үзэл баримтлалын үргэлжлэл болох RIVIERA ESTATE төсөл нь хотын хөгжил, байгалийн үзэсгэлэн, архитектурын оновчтой шийдлийг нэгтгэсэн, гэр бүлийн амьдралын чанар, үнэ цэнийг шинэ түвшинд хүргэхээр зорьж буй NCD Группийн дараагийн томоохон бүтээн байгуулалт юм.
Төслийн байршил: БЗД, 11-р хороо, Богдхан уул, Залаатын богинын ам
Борлуулалтын алба: 7577-5050
Брошур татах- https://1msoa.share-na2.hsforms.com/2lK7SFp-MRwSYH0DnfRQvAg
Эх сурвалж: NCD Групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.