
Сонирхолтой асуулт байна. Аливаа улсын боловсролын түвшин нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдыг дагаад аяндаа хөгжөөд явдаг гэж боддог уу, аль эсвэл хөгжил гэгчийн суурь уу? Тодорхой асуулт юм шиг хэр нь яагаад өдийг болтол бид боловсролын салбараа чухалчилж анхаардаггүй юм бол?
☝️ Боловсролоос эхэлье!
Казакстаны хувьд 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ердөө 2 жилийн дотор боловсролын салбарыг үндэсний дэд бүтэц гэж үзээд уг салбарт эрчимтэй анхаарч ажилласан байдаг. Тэдний хувьд боловсролын салбарыг улсын хөгжлийг аяндаа дагаад гүйцээд ирэх бус харин ч тэр хөгжлийг анхнаас нь удирдан чиглүүлэх гол хөшүүрэг гэж харсан нь тэр.
Харж байгаачлан Казакстан дээд боловсрол тал дээр маш хурдтай бөгөөд амжилттай шинэчлэл хийж чадсан. Гэтэл 84 жилтийн түүхт улсын маань урдаа барьдаг МУИС дэлхийд 1,501-р байранд жагсдаг.
😲 Хурданд л анхаарахын хар тал
Хурдтай шинэчлэл хийсэн нь гайхалтай харагдаж байгаа ч нөгөө талд хурдыг нь гүйцэж чадахгүй хоцрогдсон зүйлс ч бий. Тухайлбал, сургалтын хөтөлбөр, багш нарын үнэлгээ, 3 хэлний бодлого, дижитал шилжилт тэргүүтэй шинэчлэлүүдийг маш хурдан, зэрэг^2 хийснээр хөдөө орон нутгийн сургуулиудын чанар, багш нар нь хоцроод үлдсэн асуудал одоог болтол үргэлжилсээр байгаа.
Юутай ч, эрх баригчид нь боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлүүдээ зөв чиглэлд явсан ч хэрэгжилтийн хурд хэтэрхий хурдан, багш нарын бэлтгэл хангалтгүй байсан тул PISA-д эерэг үр дүн гараагүй гэж өмгөөлдөг юм билээ. Казакстан бол бидэнтэй эхлэсэн цэг, тулгардаг асуудлууд гээд олон тал дээр ижил зовлон, жаргалтай улс. Тэд чадаад, болоод, урагшлаад байна. Гэтэл бид өнгөрсөн 30 жилд яг ямар ахиц гаргав? Юутай ч хандивын iPad цуглуулж гэнэ. Ичих шиг…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.