• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 4, 2024
Зах зээл

ТОП-100 ААН IPO хийх үү? 

yld
С.Ангирмаа
4 сарын 4, 2024
4 сарын 4, 2024

Өнгөрсөн онд СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл (ХЗЗ) дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд тэдний ХЗЗ дэх оролцоог дэмжих асуудал яригдаж буй. Хэрэв амжилттай болбол ямар өөрчлөлт гарах вэ?  

Юу хийхээр зорьж байна вэ? 

СЗХ болон МҮХАҮТ дээрх ААН-үүдэд ХЗЗ-д хувьцаа, компанийн бонд гаргахад тавих шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулах зохицуулалтуудыг бүрдүүлэх, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах юм.  

  • Ингэснээр: ТОП-100 ААН-ээс аль хэдийн олон нийтэд нээлттэй болсон 10 компаниас бусад 90 компани ямар нэгэн байдлаар ХЗЗ-д нөлөө үзүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ Оюу толгой мэтийн томоохон компаниуд бонд, ХБҮЦ гаргана гэдэг юу л бол.
  • Хэн хэн байгаа билээ? ХЗЗ-д оролцоогүй 90 компанийн 37.8% нь худалдаа, үйлчилгээний салбарынхан, 15.6% нь уул уурхайн магнатууд, 16.7% нь газрын тосны акулууд, үлдсэн хэсэг нь операторууд болон бусад салбарынхан байгаа.

Яг хэрэгтэй юм уу даа? 

Ер нь бол сүүлд банкны реформ болж ТОП-5 банк IPO хийснээр манай ХЗЗ-ийн үнэлгээ 2.3 дахин өсөж ₮11.1 их наядад хүрсэн. Улмаар МХБ (MSE)-ийн ТОП-20 компанийн тал нь банк, санхүүгийн компаниуд болоод буй. Хэрэв дээрх 90 компани IPO хийвэл ХЗЗ илүү төрөлжих юм. Цаашлаад,  

  • Хөрвөх чадвар 🆙: Хөрөнгийн биржид олон компани бүртгүүлснээр арилжих үнэт цаасны тоо нэмэгдэнэ. Ингэснээр одоо бидэнд тулгамдаад байгаа хөрвөх чадвар сайжрах боломжтой.
  • Ил тод: IPO хийх, бонд болон ХБҮЦ гаргах нь тухайн компанийг засаглалын өндөр стандартыг дагаж мөрдөх, мэдээллээ олон нийтэд ил тод болохыг шаарддаг. Тэгэхээр ТОП-100 компанийн асуудал, орлого тайлан ил болно гэсэн үг.
  • Олон боломж: Түүнчлэн хөрөнгө оруулагчдад олон төрлийн боломж, сонголт ч бий болно. ТОП-100 ААН-ийн 2022 оны борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 8.5% өсөж ₮38.4 их наядад хүрч ДНБ-ий 73%-ийг бүрдүүлсэн гээд бод. Тэгэхээр энэ том дүнгээс хөрөнгө оруулагчид ашиг хүртэх боломжтой болно.

Эцэст нь… Монголын шилдэг компаниуд IPO хийх, бонд гаргах замаар ХЗЗ-д оролцох нь ЗЗ-ийн тэлэлт, хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын итгэл, эдийн засгийн өсөлт зэрэгт эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Гэхдээ зах зээлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд бэлтгэл ажлыг сайтар хийх нь чухал. Заа тэгээд Мобиком, Юнителийн хувьцааг арилжаалдаг болох нь уу, яах нь уу, харж л байя даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.